Нүүдлийн малчдыг тосч үйлчлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний баг ажиллалаа



Увс аймгийн Эрүүл мэндийн газраас “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд нүүдлийн сумдын малчид, жирэмсэн эмэгтэйчүүд, өсвөр насны хүүхдүүд, ахмад настны эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс сэргийлэх талаар олон нийтэд мэдлэг олгох, мэдээлэл түгээх урьдчилан, сэргийлэх үзлэг зохион байгууллаа.

Энэхүү ажлыг аймгийн Эрүүл мэндийн газрын орлогч даргаар ахлуулсан баг, Өмнөговь, Наранбулаг, Тариалан, Өлгий сумдын нүүдэл хийж, сумын төвөөсөө 60 -150 км алс яваа малчин 70 өрхийн 386 хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэв.

Нийт үзлэгт хамрагдсан малчдаас жирэмсэн эх дөрөв, 0-5 насны хүүхдүүд, 32 ахмад настан 21, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 8, суурь өвчтэй 15 хүн байв. Нүүдлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сурталчилгаа, эрүүл аж төрөх зан үйл хэвшүүлэх эрүүл байх 5 аргын талаар зөвлөмж яриа хийн, гарын авлага түгээн тарааж, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээ хэрэглэж сурах талаар ээж нарт зөвлөгөө өгч дэвтрийн ач холбогдлын талаар ЭМГ-ын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.



Мөн нэн шаардлагатай өргөн хэрэглээний 46 нэр төрлийн эмийн үйлчилгээ үзүүлэв.

Аймгийн Засаг даргын 2014 оны нийгэм, эдийн засгийн зорилтот тусгагдсан болон эрүүл мэндийн газрын зорилт болгон дэвшүүлсэн асуудлыг ярьж, өрх бүрийн харилцах дэвтэрт тэмдэглэл хийж, малчин өрхийн эрүүл мэндийн талаарх тавьж буй санал хүсэлтийг хүлээн авч нэгтгэн, холбогдох эрүүл мэндийн байгууллага болон төрийн байгууллагын шийдвэр гаргагч нарт хүргүүлэхээр шийдвэрлээд байна.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)