“Эсэн мэнд амаржихуй”-н зөвлөгөө өгөх кабинет нээгдлээ



Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Дорнод аймаг “Эх, хүүхдэд ээлтэй аймаг” болох зорилтыг дэвшүүлэн эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр олон ажлуудыг хийж байгаа билээ.

Үүний нэг нь болох Эрүүл мэндийн газрын дэргэд байгуулагдаж байгаа “Эсэн мэнд амаржихуй”-н зөвлөгөө өгөх кабинетийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулагдлаа.

 Энэхүү төвөөр дамжуулан жирэмсэн эхчүүд, ирээдүйн залуу аавууд хүүхдээ хорвоод мэндлэхээс өмнө болон дараа нь ямар мэдлэг эзэмшвэл зохих талаар эрүүл мэндийн боловсрол олж авах бөгөөд нярай хүүхдийн асаргаа сувилгааг хэрхэн хийх талаар олон төрлийн сургалтуудыг мэргэжлийн эмч, сургагч багш нар заах юм. 







 Аймгийн ЗДТГ болон Чойбалсан констракшны удирдлагууд хэлэлцэж 3 ихэр хүүд 2 өрөө байрыг зах зээлийн үнээс 5 сая төгрөгөөр бууруулан олгож байгаад ихрүүдийнхээ аав ээж, төрөл төрөгсөд болон аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж байна. 

 Сайн үйлс дэлгэрч, Монголын үрс маш олон болох болтугай.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)