Дархлаажуулалтын үйл ажиллагаа, түүний дараах урвал хүндрэлийн талаар мэдлэг сэргээх сургалт боллоо



\Өвөрхангай аймгийн ЭМГ-аас дархлаажуулалтын үйл ажиллагааны болон дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн талаархи шинэ мэдлэг өгөх, суурь мэдлэгийг бататган бэхжүүлэх хоёр өдрийн сургалтыг 2014 оны 02 дугаар сарын 27-28 өдрүүдэд зохион байгуулав.

 Сургалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй хамтран зохион байгуулж, сургалтад БОЭТ, сум, өрхийн хүүхдийн эмч, вакцинатор сувилагч нийт 48 хүнийг хамрууллаа.

Уг сургалтаар Дархлаажуулалтын удирдлага зохион байгуулалт, далрхлаажуулалтын өмнөх үзлэгийг чанартай хийх, дархлаажуулах арга техник, зөвлөгөө өгөх, урвал хүндрэлийн тандалт, хариу арга хэмжээ авах, бүртгэл мэдээлэл, аюулгүй тарилга, хог хаягдлын менежмент зэрэг сэдвүүдээр дадлагажуулах сургалт хийгдсэн байна.

 Сургалтын үр дүнг БОЭТ болон сонгосон сум, өрхийн эрүүл мэндийн төвд үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллахаар шийдвэрлэлээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)