Амаржих газруудад нярайн иж бүрэн угаалтуурыг хандивлалаа
- 2014-03-06
- Эрүүл мэнд
- 0

“Монголын ирээдүй – Эрүүл хүүхэд” ТББ-аас эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих сайн үйлсийг хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн II амаржих газрын хүлээн авах тасгийг жишиг болгон тохижуулж хүлээлгэн өгсөн.
Харин энэ удаад ЭХЭМҮТ, нийслэлийн I, II, III-аар амаржих газруудын нярайн асрах өрөөнд шинэ төрсөн нярайг угаах угаалтуур, гулгахаас хамгаалсан зориулалтын резинэн банн, усны хэм тааруулагч буюу халаагч, кварцын гэрэл, ус цэвэршүүлэх шүүлтүүр, бактери устгагч, нярайг хуурайлах, өлгийдөхөд хэрэглэгдэх асаргааны гудас, хүүхдийн жин зэрэг хэрэгцээт зүйлсийг иж бүрнээр нь байршуулан, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгдэхээр хүлээлгэн өглөө.

2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус төрийн бус байгууллагаас сайн үйлсийн хүрээнд гүйцэтгэсэн тохижилтын ажил, тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг Нийслэлийн I амаржих газарт зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд “Монголын ирээдүй – Эрүүл хүүхэд” ТББ-ын тэргүүн хатагтай Х.Сэлэнгэ, Эрүүл мэндийн сайдын ахлах зөвлөх М.Туяа, ЭМЯ-ны төлөөлөл, Нийслэлийн II амаржих газрын Нярайн тасгийн эрхлэгч, Нэгдүгээр амаржих газрын Стратеги төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга О.Батдаваа болон тус төрөхийн эмч, сувилагч нар хүрэлцэн ирсэн байв.
“Монголын ирээдүй – Эрүүл хүүхэд” ТББ-ын тэргүүн Х.Сэлэнгэ хэлэхдээ, Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилтэй холбогдуулан манай төрийн бус байгууллагаас II амаржих газрын хүлээлгийн өрөөг иж бүрэн тохицуулж байсан, харин өнөөдөр нярай хүүхдийн иж бүрэн угаалтуур, хэрэгслийг бэлэн болгон, нийслэлийн бүх төрөх эмнэлгүүдэд хүлээлгэн өгч байна. Монголын үрс маш олон болох болтугай” хэмээсэн юм.

Эрүүл мэндийн сайдын ахлах зөвлөх М.Туяа тус ёслолын арга хэмжээний үеэр, “2014 оныг ЭМЯ-наас эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж, энэ хүрээнд хийх үйл ажиллагааныхаа чиглэлийг гарган хэрэгжүүлж эхлээд буй. Эх, хүүхдэд, мөн тэдний эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн ажилд зөвхөн эрүүл мэндийн байгууллагууд оролцохоос гадна төрийн бус байгууллагууд, нийгмийн оролцоо маш чухал юм. “Монголын ирээдүй – Эрүүл хүүхэд” ТББ-аас ийнхүү дэмжлэг үзүүлж байгаа нь маш талархалтай, дэмжүүштэй ажил болж байна. Бидний хамтын ажиллагаа цаашид илүү батжих болтугай, та бүхэнд баярлалаа” гэв.
Дээрхи ТББ нь өөрсдийн хөрөнгөөр нийслэлийн хэмжээнд 15 ширхэг иж бүрэн нярайн угаалтуурыг авч, үүнээс Нэгдүгээр амаржих газарт 5, Хоёрдугаар амаржих газарт 3, Гуравдугаар амаржих газарт 3, ЭХЭМҮТ-д дөрвийг тус тус өгчээ. Иж бүрдэлд багтсан тоног төхөөрөмж, хэрэгслийг Сингапур, Малайз, Япон, Энэтхэг зэрэг улсаас авсан байна.

Сэтгэгдэл (0)