Увс аймагт оношилгооны төвийн нээлт боллоо
- 2014-03-06
- Эрүүл мэнд
- 0

Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд бүх аймгийг оношилгооны төвтэй болгох зорилт тавьсан.
Тэгвэл Увс аймгийнхан энэхүү зорилгоо биелүүлж, аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн нэг болон хоёрдугаар давхарыг оношилгооны төвийн зориулалтаар тохижуулан засварлаж, тоног төхөөрөмжөө суурилуулан нээлтээ хийлээ.
Аймгийн нэгдсэн эмнэлэгийн амбулаторийн тасагт нийт 5 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж суурилуулсан байна. Тус оношилгооны төв нь компьютер томограф, зүрхний өнгөт эхо 3D, ходоод, уушиг, бүдүүн, нарийн гэдэс, урологийн дурангууд, шүдний бор машин, шүдний дэлгэмэл рентген, нүдний бүх төрлийн аппарат, чих хамар хоолойн бүх төрлийн аппарат, лабораторийн бүх төрлийн нарийн шинжилгээний аппаратуудаар хангагджээ.

Энэхүү арга хэмжээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, Засаг даргын орлогч Б.Цэцээ, Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Ядамсүрэн, Эрүүл мэндийн газрын дарга Д.Дулмаа, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд оролцлоо.
Өмнө нь аймгийн иргэд Улаанбаатар хот, Ховдын Бүсийн оношилгооны төвүүдэд очиж, оношилгоо, шинжилгээ хийлгэж, санхүүгийн болон цаг хугацааны алдагдалд ордог байсан бол уг оношилгооны төвтэй болсноор иргэдэд хүрэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар улам сайжрахыг эмч, мэргэжилтнүүд онцлов.

Сэтгэгдэл (0)