Архангай аймагт ”Эрүүл эхээс эрүүл хүүхэд” сэдэвт нээлттэй хаалганы өдөр болов



"Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн аяны үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Эрүүл эхээс эрүүл хүүхэд” сэдэвт нээлттэй хаалганы өдрийг 3 сарын 5-ны өдөр Архангай аймагт боллоо.

Нээлттэй хаалганы өдрийн зорилго нь: Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангах, иргэдэд зөв мэдээллийг хүргэх явдал байлаа. Үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл нар оролцож үг хэлэв.



Нээлттэй хаалганы өдөр дараахь 9 өртөөгөөр дамжуулан иргэдэд мэдээлэл өгч, үйл ажиллагаагаа танилцуулсан. Үүнд:

1. Хүүхдийн осол гэмтэл ба түүнээс урьдчилан сэргийлэх

2. Хүүхдийн эрүүл мэнд ба ээлтэй орчин

3. Эх, хүүхдийн хоол тэжээл

4. Хүүхдийн асаргаа сувилгаа, чийрэгжүүлэлт

5. Хүүхдийн өвчний цогц менежмент

6. Гэр бүл төлөвлөлт, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх

7. Жирэмслэлт, төрөлт ба хүндрэлээс урьдчилан сэргийлэх

8. Эх, хүүхдийн эрүүл ахуй ба хууль эрхзүй

9. Охидын жирэмслэлт ба оюутны эрүүл мэнд

Нээлттэй хаалганы үйл ажиллагаанд Эрдэнэбулган сумын бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд, өсвөр үеийнхэн зэрэг нийт 1000 гаруй иргэд оролцож мэдээлэл, зөвлөгөөг авлаа.

Архангай аймгийн Эрүүл мэндийн газар
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)