Сэлэнгэ аймгийн “Оношилгооны төв”-ийн нээлт боллоо
- 2014-03-19
- Эрүүл мэнд
- 0

Шинэчлэлийн Засгийн газар, ЭМЯ-наас эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн жилд хөдөөгийн хүн амд орон нутагтаа чанартай, аюулгүй оношилгоо, эмчилгээг хийлгэх боломжийг бүрдүүлэх үүднээс эхний ээлжинд 11 аймгийг оношилгооны төвтэй болгох зорилт тавьсан. Үүний нэг нь Сэлэнгэ аймаг юм.
Тус аймгаас жилд дунджаар 1500-1800 орчим хүн 13/А маягтаар Улаанбаатар хот руу онош тодруулахаар ирдэг бөгөөд эдгээрээс 600-700 орчим хүн зайлшгүй шаардлагаар гурав дахь шатлалын лавлагаа төвүүдэд эмчлэгддэг байна.
Тэгвэл иргэд аймагтаа оношлогоо, эмчилгээ хийлгэх бүрэн боломж бүрдэж, аймгийн нэгдсэн эмнэлгийн нэг болон хоёрдугаар давхарыг оношилгооны төвийн зориулалтаар тохижуулан засварлаж, 20 нэр төрлийн зургаан багцын 1.2 тэрбум төгрөгийн эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжүүдийг суурилуулан энэ сарын 17-ны өдөр “Оношилгооны төв”-ийн нээлтийг хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-н дарга Ж.Санжжав, аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж, аймгийн ЗДТГ-н Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Батсайхан, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, Сүхбаатар сумын ЗДТГ-ын дарга болон нэгдсэн эмнэлгийн эмч ажиллагсад, үйлчлүүлэгчдийн төлөөлөл оролцож, оношилгооны төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Оношилгооны төвтэй болж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, хүлээгдэл чирэгдлийг бууруулах ач холбогдолтой болсонд удирдлагууд, эмч, ажилтнууд, иргэд, үйлчлүүлэгчдийн зүгээс Шинэчлэлийн Засгийн газар болон ЭМЯ-нд талархал илэрхийлжээ.

Сэтгэгдэл (0)