Анхан шатны тусламжийн чанарыг нэмэгдүүлсэнээр Сүрьеэтэй тэмцэхэд дэвшил гарна
- 2014-04-28
- Эрүүл мэнд
- 0

Өнөөдөр “Глобаль сангийн дэмжлэгтэй “Шууд хяналттай богино хугацааны сүрьеэ”-ийн хөтөлбөрийн хэрэгжилтийг бэхжүүлж, “Олон эмэнд дасалтай сүрьеэ болон ХДХВ/Сүрьеэ”-ийн хавсарсан халдвартай тэмцэн мянганы хөгжлийн зорилтод хүрэх” төслийн хүрээнд хийгдэж буй зөвлөлдөх уулзалт боллоо.
Монгол улс Номхон далайн баруун бүсийн орнуудаас Сүрьеэгийн өвчлөлөөр 4 байранд ордог. 2013 онд Сүрьеэгийн өвчлөл 4111 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол 204 бүртгэгдсэн байна.
Тус уулзалтын үеээр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлэхдээ “Яг одоо Глобаль сангийн санхүүжилтээр Үндэсний хэмжээнд Сүрьеэгийн тархалтын судалгаа хийгдэж байгаа бөгөөд бусад орнуудын жишигээр Сүрьеэгийн итархаль бидний одоо тооцоолж байгаа 100.000 хүн амд 348 байгаагаас 2-3 дахин нэмэгдэж гарах магадлалтай. Сүрьеэгийн өвчлөл буурахгүй байгаа гол шалтгаан бол ядуурал түүнийг дагасан шилжилт хөдөлгөөн юм.
Сүрьеэтэй тэмцэх хамгийн шилдэг арга бол эрт илрүүлж эмчилгээнд төгс хамруулах, хавьтлуудыг хяналтад байлгаж өвлчөлөөс сэргийлэх билээ.
Тэгвэл Өрхийн эмнэлгүүд Сүрьеэгийн чиглэлээр одоо хийж буй ажлаа улам өргөжүүлэх, Сорьц тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэхдээ сорьцны чанарт анхаарах, өрхийн эмнэлгээр хэрэгжүүлж буй ДОТС-ыг улам өргөжүүлж хүртээмжийг нэмэгдүүлж, олон өрхийн эмнэлгийг хамруулах , ингэхдээ Сүрьеэгийн ялгаварлан гадуурхалтыг бууруулах нь чухал байна.
Цаашид орчин үеийн молекул генетикийн аргуудыг Жен экспертйиг өргөн ашиглах нь чухал. Манай улсын хувьд анхан шатны тусламжийн чанарыг нэмэгдүүлсэнээр бид Сүрьеэтэй тэмцэхэд ихээхэн дэвшлийг бусад орнуудын адилаар гаргаж чадна” хэмээлээ.


Сэтгэгдэл (0)