3 ихэр мэндэллээ
- 2014-05-01
- Эрүүл мэнд
- 0

МУ-ын ЭМ-ийн салбарт тэр дундаа нөхөн үржихүйн чиглэлээр улсдаа анхдагч төрөлжсөн нарийн мэргэжлийн Баянгол Эмнэлгийн ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВ нь олон зуун гэр бүлд аз жаргал бэлэглэсэн билээ. Өчигдөр буюу Дашнямтай билэгт сайн өдөр тус төвийн ихрүүдийн тоо нэмэгдэж 3 ИХЭР ХҮҮ мэндэллээ. Эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байна.
Дашрамд дурьдахад Баянгол Эмнэлгийн ҮШСТ-ийн анхны ихэр нь (хүү, охин) 2013-11-19-нд мэндэлсэн бөгөөд одоо үр шилжүүлэн суулгуулсан 30 гаруй эх төрөхөөр бэлдэж байгаа ажээ.
Үр шилжүүлэн суулгах төвийн хамт олон болон 3 ихрийн гэр бүлд эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл (1)
(202.72.245.42)
prkou507ik0 j[ik