Түрүү булчирхайнд хамгийн тустай найман хүнс


Эрчүүдийн толгойны өвчин болсон түрүү булчирхайн үйл ажиллагааг дэмжиж, хамгаалахад хамгийн тустай найман хүнсийг эрдэмтэд дуу нэгтэй баталжээ. Мөн эдгээр найман хүнс зүрхийг ч мөн адил хамгаалдаг болохыг тогтоожээ. Ерөнхийдөө Ази, Газар дундын тэнгисийн эрчүүд дэлхийд  хамгийн чалхтайд тооцогддог байна. Учир нь тэд дэлхийн бусад бүс нутгийг бодвол хүнсэндээ жимс, хүнсний ногоо, мах, ханаагүй тосны хүчилтэй хоол түлхүү хэрэглэдэг. Нөгөөтэйгүүр энэ хоёр бүс нутгийн эрчүүд түрүү булчирхайн шалгалтад хамгийн бага унажээ. Ингээд түрүү булчирхайнд хамгийн тустай найман хүнсийг танилцуулья.

Бразил самар   

Бразил самар бусад бүх самраас илүүтэйгээр түрүү булчирхайнд сайн нөлөө үзүүлдэг. Учир нь Бразил самарт түрүү булчирхайг хамгаалдаг селен хэмээх бодис туйлын ихээр агуулагддаг. Ерөнхийдөө Өмнөд Америкт ургадаг самар түрүү булчирхайнд тустай ч Бразилийнх энгийн самраас 10 дахин их селен агуулдаг байна. Үүнээс гадна түрүү булчирхайнд тустай цайрыг их хэмжээгээр агуулдаг байна.
   
Брокколи


Брокколи байцаанд ургамлын гаралтай амин дэм болох сульфорафан болон индолууд гэх хорт хавдрын эсрэг идэвхтэй тэмцдэг хоёр төрлийн органик нэгдэл агуулагддаг. Индолууд дотор олон төрлийн индоле байдгаас индоле карбинол нь түрүү булчирхайг хамгийн ихээр хамгаалдаг. Мөн индоле карбинолыг брокколи хамгийн их агуулдаг. Судлаачид насанд хүрсэн эрэгтэй хүн долоо хоёр буюу түүнээс дээш удаа брокколи идвэл түрүү булчирхайн хорт хавдар тусах эрсдлийг 40  хувиар бууруулдаг болохыг тогтоожээ.

Ногоон цай

Ногоон цайнд катехин хэмээх үл исэлдүүлэгч нэгдэл өндөр хэмжээтэй агуулагддаг. Үл исэлдүүлэгч буюу антиоксидант нь хүний биед хамгийн тустай бодис бөгөөд вирус, бактер зэрэг сөрөг нөлөөтэй нянгуудыг устгадаг. Мөн түрүү булчирхайн хорт хавдартай тэмцэж, дархлааг сайжруулдаг. Судалгаагаар өдөрт гурван аяга ногоон цай уугаад байхад түрүү булчирхайндаа санаа зоволтгүй болохыг баталсан байна.

Мөөг 

Зөвхөн Азид ургадаг мөөгнүүдэд лентинан хэмээх вета-глюканы нэг төрөл бодис байдаг.  Мөн ерготионеине хэмээх хүчтэй үл исэлдүүлэгч агуулдаг. Тэгвэл лентинан нь хорт хавдартай тэмцэж, хорт хавдараас сэргийлдэг бол ерготионеине нь хүний биеийн эсүүд, тэр дундаа трүү булчирхайн эд эсийг хамгаалж, хорт бодис болон бусад идэвхгүй нэгдлийг биеэс зайлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ.  

Анар

Анар жимс зөвхөн эмэгтэйчүүдэд тустай гэдэгт ойлголт буруу ажээ. Анар эрэгтэйчүүдийг эрүүл саруул байхад чухал нөлөөтэй. Үл исэлдүүлэгч ихээр агуулдаг энэ жимсэнд мөн еллагитаннин хэмээх ургамлын гаралтай амин дэм байдаг.Эдгээр амин дэмүүд нь хүний эд эсийг хамгаалж, эрүүл мэндийг дэмжихээс гадна судсуудыг өргөсгөж, цусны эргэлтийг сайжруулдаг.   

Хулууны үр


Хулууны үр түрүү булчирхай болон хүний биед олон янзын сайн талтай. Хулууны үр хүний биед маш тустай ханаагүй тосны хүчил агуулагдаг агаад энэ тос нь түрүү булчирхайн томролтыг зогсоож эдгээхийн дээр түрүү булчирхайн дааврын тэнцвэрийг хадгалдаг. Хулууны үрний тосонд каротенойдс болон омега тосны хүчил агуулдаг. Эдгээр бодис нь түрүү булчирхайн томролттой хамгийн идэвхтэй тэмцдэг байна. Үүнээс гадна хулууны үр түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлдэг цайрыг багагүй хэмжээгээр агуулдаг байна.  

Яргай загас

Яргай загас омега тосны хүчлээр тун баялаг. Эрдэмтэд энэ төрлийн тосны хүчлээс омега-3 тосны хүчил хүний биед хамгийн тустайд нээжээ. Омега-3 нь трүүү булчирхайг эрүүл байлгахад чухал нөлөө үзүүлж, нэгэнт туссан түрүү булчирхайн хорт хавдрын өсөлтийг удаашруулдаг байна. Эрэгтэй та түрүү булчирхайгаа насан туршдаа хамгаалья гэвэл долоо хоногт хамгийн багадаа нэг яргай загас идэхэд хангалттай юм байна. Гэхдээ эрдэмтэд омега-3-ийн ашиг тусыг илүү их мэдрэе гэвэл эм бэлдмэл, загас үржүүлгийн газар үржүүлсэн яргай биш байгаль дээрээс зэрлэг яргай загас барьж идэхийг зөвлөжээ. 
 
Улаан лооль

Улаан лоолинд ликопене хэмээх үл исэлдүүлэгч бодис агуулагддаг. Улаан лооль түрүү булчирхайнаас гадна хүний биеийн цусан хангамжийг сайжруулдаг сайн талтай. Гэхдээ улаан лоолийн сүмс, жүүс гэхээсээ илүү шинээр нь идвэл илүү их үл исэлдүүлэгч бодис авах аж.
 
Э.Төгс


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • нэхийт (203.194.115.39)

    2014-05-01

    Ай үнэээр хэрэгтэй сураг мөн болой. Сэтгүүлч хүүхээд сэтгэлийн угаас талархмой.