Дэд сайд Ж.Амарсанаа АНУ-д айлчлаад 84.000 долларын үнэтэй элэгний С вирусийн эсрэг эмийг 1800-гаар авахаар тохирчээ
- 2014-05-03
- Эрүүл мэнд
- 0

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа АНУ-д олон улсын хуралд оролцоод иржээ. Дэд сайд үндсэн ажлынхаа хажуугаар ард түмэнд тустай чухал ажил амжуулаад ирсэн байна. Тэрбээр элэгний С вирусийн эмийг монголдоо хямд үнээр худалдан авч хэрэглэх тухай ярилцаж тохиролцоод ирсэн байна.
2007 онд Монголд хийсэн судалгаагаар нийт хүн амын 15 хувь нь элэгний С вирустэй гэж гарчээ. Үүнээс үүдэлтэй элэгний хорт хавдар нь нас баралтын шалтгааны хоёрт бичигддэг байна. Харин АНУ-д элэгний С вирус устгадаг шинэ эмийг эмчилгээнд ашиглаж эхэлжээ. Энэхүү эмийг тус улсын Эм хүнсний агентлаг өнгөрсөн оны сүүлчээр баталж, зах зээлд гаргах зөвшөөрөл өгсөн байна.
АНУ-д “Sofosbuvir” гэдэг эмийн зургаан сарын курс эмчилгээний өртөг 84 мянган ам.доллар байхаар зах зээлд нийлүүлэгдэх юм байна. Манай улсын иргэдийн хувьд энэ эмийн өртөг харьцангуй өндөр тул Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Gilead” эмийн компанийг зориуд зорьж очжээ.
Улмаар Монголд С вирусийн өвчлөл өндөр байдаг талаар “Gilеad” компанийнханд танилцуулж, хямд үнэ өртгөөр нийлүүлэх боломжийг судалж үзэхийг хүссэн байна. Түүний үр дүнд манай улсад С вирусийг устгах курс эмчилгээний зардлыг 1800 ам.доллараар тооцохоор ярилцаж тохирчээ. Энэ нь тэндэхийн үнэ ханшаас 44 дахин бага өртөг аж.
“Одоо энэ эмийг Монгол Улсад хэрэглэх эмийн жагсаалтад бүртгэж баталгаажуулах ёстой. Үүнийг түргэвчилсэн байдлаар хоёр сарын дотор амжуулж болох байх гэж найдаж байна. Мөн хагалгаа, мэс ажилбарт ашигладаг багаж хэрэгсэл улам боловсронгуй болж байна. Дээр нь дэлхийн стандартад нийцсэн, хамгийн сүүлийн үеийн технологиор хийсэн эмтэй болчихлоо. Энэ бүхнээс үзэхэд 10 жилийн дараа манай улсад С вирус гэгч өвчин “домог” болно гэдэгт итгэлтэй байна” гэж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэв.

Сэтгэгдэл (13)
ugui bhaa (182.160.45.16)
BI 18000 gej sonsson sanagdhiin
kkk (202.126.91.159)
84000 dollariinxaa emiig chamaig ochixoor 1800 dollaraar ogoj bna uu ***** ain. tiim mundag yum bol rosnefti ruu yavaad benziniin ni xyamdaxan avaad ir tegvel chamaig burxan gej bodii .google ruu orood uz 136 dollar l l gej bna
So him (182.160.4.220)
Ashgyi dee ingej chadval ene saidiin gawiya tuuh bolon yarigdaj olon hund amidral buyan bolno doo Amjilt
(203.194.114.150)
sogtuu ***** mini ene dampuurtsan ulsiin emneleguudee yanzlaach
nuu (31.61.136.182)
yagaad l shoudaad bnadaa ooriin emnelgiin orolgoo bodood bnadaa
kkkkkkkk (103.26.194.19)
hudlaa yarihaa boly doo amerik oorsdiinhoo c virusiig ustgaj emchilj chadahgui baij mongold sanaa zovloo gejuu.kkkkkkkk
HGyuga (103.26.194.7)
Зүгээр нэг муу дэд сайд биш, ухаантай, учир жанцантай хүү. Ард түмэндээ их буян хийнэ дээ. Их ухаан, их бодлогоширол заримдаа хүнийг илүүтэй их ядраадаг. Хэдэн давхар ачаалалтай, олон хэл дээр унших, үзэж харах ном, судар ихтэй, энэхэн нэгэн цаг үед ховор төрсөн сайн хүү. Лам гурван эрдэнэ дор мөргөе.
зочин (182.160.40.104)
талархаж баина...
Bi (182.160.4.77)
Molodets
(103.26.194.18)
durak ded said,
eleg (103.26.194.8)
olon khunii amiig avrakhnee, bayarllaa
Ok (49.0.128.50)
Good. Ene harin nudee olson tomilolt bn.
Naransaran (103.26.194.1)
Said mini jmar ih bujn be ene olon ulsiig C virusees salgana gedeg chini... Masc ih bajrlaj bna. Gol ni unen bh boltugai. Ajliin ih amjilt husie!!