Лабораторийн эмч, эмгэг судлаач эмч нар олон улсын хуралд амжилттай оролцлоо
- 2014-05-02
- Эрүүл мэнд
- 0

Ази Номхом далайн орнуудын лабораторийн эмч, эмгэг судлаач эмч нарын нийгэмлэгийн олон улсын хурал боллоо. Ази Номхом далайн орнуудын лабораторийн эмч, эмгэг судлаач эмч нарын нийгэмлэг нь хүн амын эрүүл мэндийн энхийн манаанд эмнэлгийн лабораторийн тусламжийг хүртээмжтэй чанартай хүргэх, бусад зорилго нэгт нийгэмлэгүүдтэй хамт гишүүн орнуудын анагаахын шинжлэх ухааны хөгжлийг нэвтрүүлэх, дэмжих, зорилготой байдаг. Энэхүү нийгэмлэгт Япон, Индонези, Тайван, Солонгос улсаас гадна Монгол улс 2005 оноос гишүүнээр элссэн.
Энэ удаагийн 13 дахь Олон улсын хурал нь "Лабораторийн Шинжлэх Ухаан Нотолгоог буй болгодог" нэртэйгээр Солонгос улсын Сөүл хотноо 2014 оны 04 сарын 03-05 хооронд болов.
Уг хуралд Монголын лабораторийн онош зүйчдийн нийгэмлэг (МЛОЗН)-ийн тэргүүн, Ази Номхом далайн орнуудын лабораторийн эмч, эмгэг судлаач эмч нарын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн анагаах ухааны доктор профессор Н.Мөнхтүвшин (Ph.D, prof) 34 төлөөлөгчийн хамт оролцоод ирлээ.

Сөүл хотын олон улсын хуралд Монголоос оролцсон төлөөлөгчид "Монголын лабораторийн чанарын гадаад хяналт" илтгэл, "Дорнод аймагт хэвлийн хэт авиан шинжилгээгээр илэрсэн элэгний хавдрын үед цусанд дахь AFP түвшинг тодорхойлсон дүн", "Хөвсгөл аймгийн Нэгдсэн Эмнэлгийн эзэндээ эргэж очоогүй шинжилгээний хариу ба цаашид авах арга хэмжээний санал" гэсэн постерүүдтэй оролцосны Дорнод аймгийн илтгэл нь шагналт байранд орсон баяртай мэдээтэй иржээ.
Энэ удаагийн олон улсын хуралд Увс, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод, Орхон, Дархан Уул, Багануур зэрэг хөдөө орон нутгийн 10 төлөөлөгчөөс гадна Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын III Төв Эмнэлэг, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Батлан Хамгаалах Хууль Сахиулах Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдэл, Сүхбаатар дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдэл, Баянгол дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдэл зэрэг улсын 16, болон "SOS Medica Mongolia", "Oюушүр", "ЭЭО", "Protlab", "Йонсей", "НАНО", "Оношлаб", "Монолаб" зэрэг хувийн хэвшлийн 8 нийт 34 лабораторийн эмч нар амжилттай оролцлоо.

Сэтгэгдэл (0)