Завхан аймагт Японы эмч нар ажиллав



ЭХЭМҮТөв, “Heart saving project” сайн дурын байгууллагын хүүхдийн зүрхний эмч нарын хамтарсан баг 2014 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын нэгний өдрүүдэд Завхан аймагт ажиллаа.

  Япон улсын “Heart saving project” ашгийн бус төрийн бус байгууллага нь Япон улсын хүүхдийн зүрхний мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр сайн дурын буцалтгүй тусламжийг гадаадын улс орнуудад үзүүлэх ажлыг дэмждэг байгууллага аж.



  Хүүхдийн зүрхний эмч нарын багийн бүрэлдэхүүнд

 1. Ахлагч Ямамото Эйччи

 2. Хүүхдийн зүрх судасны эмч Савада Мадока

 3. Хүүхдийн зүрх судасны эмч Сүзүки Ясүо

 4. Хүүхдийн зүрх судасны эмч Кигүчи Хисако

 5. Хүүхдийн зүрх судасны эмч Ханэда Ясүхиро

 6. Техникч Яно Хироши

 7. ЭХЭМҮТ-ийн эмч Ж.Батундрах

 8. Орчуулагч Б.Отгонбаатар

9. Орчуулагч Ч.Хүрэлболд



 Зохион байгуулсан үзлэг, шинжилгээнд хөдөөгийн алслагдсан баг, сумын төв, Улиастай сумын нийт 122 хүүхэд хамрагдаж, үүнээс 48 хүүхэд зүрхний эмгэгтэй байсан ба 8 хүүхдийг шинээр оношилсон. Түүнчлэн 1 хүүхэд катетр эмчилгээ хийлгэхээр, 2 хүүхэд яаралтай мэс заслын эмчилгээ хийлгэхээр болсон.



Завхан аймгийн Эрүүл мэндийн газар
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • mongolchuudaa (202.21.106.103)

    2014-05-04

    gadaademch nar unendee meregjliin emch nar mon u gedeg ih tom asuudal shuu tegeed ch bid nar udahguu huni donoor boloh bailguu de

  • mongolchuudaa (202.21.106.106)

    2014-05-04

    gadaademch nar unendee meregjliin emch nar mon u gedeg ih tom asuudal shuu tegeed ch bid nar udahguu huni donoor boloh bailguu de