Төрөлжсөн нарийн мэргэжлийн Баянгол эмнэлэг дээр “Танд туслая” нээлттэй өдөрлөг болно



ЭРХЭМ ХҮНДЭТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДЭЭ

Олон улсын сувилагчдын өдрийг угтаж Баянгол Эмнэлгийн сувилахуйн албанаас “Танд туслая” нээлттэй өдөрлөгийг 2014-5-10-ны 10:00 цагаас 14:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Та энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирснээр Баянгол Эмнэлэгт нэвтрүүлсэн эрүүл мэндийн тэргүүлэх технологи болон үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг авахын зэрэгцээ

- даралтаа үзүүлэх
– жин, өндрөө хэмжүүлэх
– биеийн жингийн индексээ тодорхойлуулах
зэрэг амин үзүүлэлтүүдийг үнэ төлбөргүй авах боломжтой юм.

Өдөрлөгийн хүрээнд эрүүл мэндийн хэрэгцээт зөвлөгөөнүүдийг олгох ба бусад үйлчилгээнд хөнгөлөлттэй үзүүлэх эрхийг авах боломжийг танд олгох болно.

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна

БАЯНГОЛ ЭМНЭЛГИЙН СУВИЛАХУЙН АЛБА
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.194.12)

    2014-05-07

    thanks