Таныг хүчирхэг болгох зургаан хүнс

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс л төгс сайхан бие галбиртай болохыг мөрөөдөж ирсэн. Мэдээж төгс сайхан бие галбираар эмэгтэй ч тэр эрэгтэй ч тэр эсрэг хүйстнээ соронзон мэт татаж, өөрийн болгоход хялбар болно. Хүн өөрөө биологийн амьтан. Тийм ч учраас та л хүсэх юм бол төгс сайхан бие галбиртай болох боломж танд байна. Ингэхийн тулд танд хамгийн нэгдүгээрт хөдөлгөөн хэрэгтэй. Хөдөлгөөнөөс гадна биеийг сайхан болгох аргууд байна. Түүний нэг нь хоол хүнс. Мэдээж илүү сайхан бие галбиртай болохын тулд та одоогийнхоосоо илүү хүчтэй байх ёстой. Энэнд доорх зургаан хүнс тусалдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.
 
1.    Өндөг

Насанд хүрсэн энгийн хүн өдөрт гурван том өндөг идэх ёстой. Харин та спортын хүн, өөрөөр хэлбэл тамирчин бол үүнээс илүү их өндөг идэж болно. Гэхдээ мэргэжлийн хүний хяналтан дор гэдгийг анхаараарай. Өндгөнд хүний биед маш тустай уургийн нэгдэл агуулагддаг бөгөөд энэ нь таны булчингийн эд эсийг сэргээж, бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун явахад тусална. Сонирхуулахад, бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун явдаг хүмүүс бусдаас илүү аз жаргалтай, эрч хүчтэй байдгийг нотолсон юм.

2.    Яргай загас 
 
Загас ер нь хүний биед тустай. Тэр дундаа Атлантын далайн яргай загас таныг хүчирхэг байхад илүү их тусалдаг байна. Атлантын далайн яргай эрүүл амьдрахад тусалдаг омега-3 болон эйкозапентаенойк, докозагексаенойк хэмээх тосны хүчил өгнө. Дээрх гурван тосны хүчил таны дотоод шүүрлийн булчирхайнаас гарах дааврыг хэмжээг зохицуулахаас гадна булчингийн ялгаралтыг жирийн хүнийхээс илүү том харагдахад тусална. Эрдэмтдийн зөвлөснөөр, яргай загасыг өдөр юм уу оройн хоолондоо идвэл илүү тустай юм байна.

3.    Үхрийн мах

Үхрийн махыг сонгохдоо 85 хувь нь мах, 25 хувь нь өөх байвал зүгээр гэнэ. Үхрийн махыг байнга хэрэглэдэг хүнийг өөр амьтны мах хэрэглэдэг хүнтэй харьцуулахад харьцангуй эрүүлээс гадна, цэвэрхэн нүүртэй байсан аж. Өөрөөр хэлбэл, үхрийн мах байнга идсэнээр нүүрэн дээрх батга, нөсөө арилгадаг юм байна. Мөн фермд үржүүлсэн үхрээс байгалиас идэш тэжээлээ олж идэж буй үхэр хүний биед илүү их ашиг тусыг өгдөг аж. Түүнчлэн дээрхийн адил үхрийн махыг өдөр юм уу оройн хоолондоо идэж байх нь чухал ажээ. 


4.    Улаан буудайн соёолж

Өдөрт хагас аяга улаан буудайн соёолж идэхэд биед хэрэгтэй амин дэм, эрдэс бодисоо авах аж. Улаан буудайн соёолжид хүний биеийг илүү хүчирхэг болгодог эдгээр зургаан хүнсэнд агуулагддаг илчлэг, уураг, нүүрс-ус, өөх тосоос гадна төмөр, цайр, кали, селен, В-гийн төрлийн витаминууд болон глютамин, аргинине зэрэг амины хүчлээр баялаг уураг агуулдаг. Та улаан буудайн үрийг загас эсвэл тахианы махан дээр түрхэж идвэл илүү ашиг тустай.

5.    Тарвас

Тарвасны ашиг тусыг нээсээр байна. Хүний биед маш олон төрлийн ашиг тусыг үзүүлдэг энэ жимсээс өдөрт хоёр зүсэм идээд байхад эрүүл сайхан явах нь. Үүнээс гадна хоол шингээхэд тустай цөөхөн хэдэн жимсний нэг бол тарвас. 

6.    Анарын шүүс

Анар жимс шүүс хүний биеийн бүх түвшинд үйлчилж, хорт бодисыг биеэс зайлуулах, ашигтай урвал явагдахад үнэлж баршгүй чухал нөлөө үзүүлдэг үл исэлдүүлэгч бодисоор баялаг.  Ер нь бол анарын шүүсээр хордлого тайлах, даа ялангуяа шар тайлахд тустай юм байна шүү. 

Э.Төгс
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)