Баянхонгор аймгийн сувилагч, тусгай мэргэжилтний нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа

Баянхонгор аймагт эрүүл мэндийн салбарын сувилагч, тусгай мэргэжилтний нэгдсэн арга хэмжээ, уулзалтыг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 26 сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд 2014 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд хамтран зохион байгууллаа.

Сувилагч, тусгай мэргэжилтний “Багш шавийн эрдмийн уулзалт-нэгдсэн арга хэмжээ”-г нээж Эрүүл мэндийн газрын дарга Ю.Ёндон үг хэлэв. Мөн Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан мэндчилгээ дэвшүүлж, эрүүл мэндийн салбарын сувилагч нарыг урамшуулан орон сууцны урьдчилгаанд 100 сая төгрөг хандивласан юм. Уг арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд ЭМШУИС-ЭМТСургуулийн эрдэмтэн багш нар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжилтэн Ц.Тунгалаг, Сувилахуйн амьдрал төвийн тэргүүн Флоренсе Найтингелийн нэрэмжит шагналт Т.Сүрэнхай, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Н.Галсантогтох, Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, эмч дуучин Б.Хангал, “Монголын Лектор” төвийн Лектор Ү.Амарбат нар оролцож мэндчилгээ дэвшүүлсэн байна.

 Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарын сувилагч, тусгай мэргэжилтний нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Олон улсын сувилагч, тусгай мэргэжилтний өдөр”-ийг угтсан өдөрлөг, “Онол практикийн бага хурал”, Сувилахуйн мэргэжлийн сургалтууд, “Сувилагч, тусгай мэргэжилтний урлагийн анхдугаар их наадам”, “Сувилахуйн бүтээлийн үзэсгэлэн” зэрэг олон үйл ажиллагаа зохион байгууллаа.

 alt

“Онол практикийн бага хурал”-д нийтдээ 28 илтгэл хэлэлжүүлж, сувилагч, тусгай мэргэжилтнүүд мэдлэг чадвараа сорисон юм. Тус уралдааны нэгдүгээр байранд Нэгдсэн эмнэлгийн Сургалт хариуцсан мэргэжилтэн С.Эрдэнээ, хоёрдугаар байранд Нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн ахлах сувилагч н.Жавхлан, 3-р байранд Жаргалант сум дундын эмнэлгийн Бага эмч н.Алтанэрдэнэ, тусгай байранд Богд сумын эрүүл мэндийн төвийн сувилагч Д.Батцэцэг нар тус тус шалгарлаа.

alt 

Сувилахуйн мэргэжлийн сургалтанд нийтдээ 210 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамрагдсан байна. Сувилагч, тусгай мэргэжилтний дунд зохион байгуулсан Урлагийн анхдугаар их наадамд байгууллагууд идэвхитэй оролцож, “Гоцлол дуу”-ны төрөлд Баянговь сумын Мягмарсүрэн тэргүүлж, Богд сумын оролцогч Насанжаргал удаалсан бол гуравдугаар байрт Гурванбулаг сумын оролцогч Наранцацралт оржээ.

“Хамтлаг дуу”-ны төрөлд нэгдүгээр байрыг Баянцагаан, хоёрдугаар байрыг Бууцагаан, гуравдугаар байрыг Жаргалант сумын хамт олон тус тус эзэллээ.

Гоцлол бүжиг: 1-р байрт Цэвэлмаа /аймгийн НЭ/, 2-р байрт Өлзийхишиг /Баянлиг сум/, 3-р байрт Ариунаа /Хүрээмарал сум/

Хамтлаг бүжиг: 1-р байрт аймгийн НЭ, 2-р байрт Эрдэнэцогт сум, 3-р байрт Бууцагаан сум

Хөгжим: 1-р байрт Цэцэгмаа /Эрдэнэцогт сум/, 2-р байрт Тунгалаг /Жинст сум/, 3-р байрт Чулуунцаргил /Бууцагаан сум/

“Сувилахуйн бүтээлийн үзэсгэлэн”–нд Нэгдсэн эмнэлэг, 20 сум, 6 өрхийн эрүүл мэндийн төвүүд оролцож, Гранпри-тэргүүн байрын шагналыг Эрчимт эмчилгээний тасаг, 2-р байранд Богд сум дундын эмнэлэг, 3-р байранд Жинст сумын эрүүл мэндийн төв, Тусгай байранд Яаралтай тусламжийн тасаг тус тус шалгарсан. Мөн Жинст сумын эрүүл мэндийн төвийн эмч С.Урангоо, Сувилагч М.Эрдэнэчимэг нар Улаан–Үүд хотод аялах эрх, 20 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагын шагналаар тус тус шагнагдаж, эрүүл мэндийн салбарынхан гурван өдрийг мэдлэгээрээ, авъяас чадвараараа өрсөлдөн, урам зориг, эрч хүчээр дүүрэн өнгөрүүллээ.

alt 

 Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)