Т. Түвшинжаргал: Та амжилтанд хүрэхийг хүсвэл амжилтанд хүрэхээр тэмүүлж буй хамт олонтой нэгдээрэй



Сүлжээний бизнес тэр дотроо олон үет маркетинг (MLM)-н бизнесийг 21-р зууны бизнес гэж нэрлэх болсон юм бэ?

Шинэ зуун эхэлж 20 дугаар зууныг хүртэл баримталж ирсэн бизнесийн дүрмүүд хөгжил дэвшилтэйгээ хөл нийлүүлэн өөрчлөгдөж байна. Хүмүүсийг одоо амь аргацаах төдий багахан орлогоор хуурч насан туршид нь хөлсний ажил хийлгэхэд улам бүр хэцүү болсоор байх болно. Тэгвэл сүлжээний бизнес тэр дундаа сүүлийн үеийн дэвшилтэт маркетинг болох MLM бизнест орж ажилласнаараа түүхэндээ анх удаа хүн болгон баялагаас өөрийн хийсэн бүтээсэнтэй тэнцэх орлогыг олох боломж бий болсон. Энэ салбарт хүн өөрийнхөө бизнесийн төлөө ажиллах бөгөөд мэдээлэл түгээх энэ хэлбэр нь 21-р зууны нийгмийн шаардлагаар хөгжиж буй бизнесийн хамгийн өсөлттэй салбар юм.

Тэгвэл MLM таныг санхүүгийн эрх чөлөөнд хүргэж чадна гэж их ярих юм. Санхүүгийн эрх чөлөө гэж таны хувь юу вэ?


Ихэнх хүмүүс санхүүгийн эрх чөлөөг их хэмжээний мөнгөтэй болох эсвэл санаа зовохооргүй өндөр цалин хангамжтай ажилд орох гэж ойлгодог. Тэгвэл та насан туршдаа тэр ажилдаа өөрийгөө зориулаад явж чадах уу. Танд ямар нэг өвчин зовлон тохиолдож болно. Эсвэл та гэр бүл үр хүүхэддээ хангалттай цаг зарцуулмаар санагдаж болох юм. Тийм тохиолдолд эрхэлж буй ажлаасаа гарах ч юмуу эсвэл өөрийн үйл ажиллагаагаа зогсооход таны орлого зэрэг зогсож байвал та санхүүгийн хараат байдалд байна гэж ойлго. Санхүүгийн эрх чөлөө гэдэг бол та ажиллахгүй байхад ч танаас үл хамаарах орлогын эх үүсвэр бий болгохыг хэлнэ. MLM бизнес хүн бүрт энэ боломжийг олгож байна.

Хүн болгон энэ салбарт амжилттай ажиллах боломжтой гэсэн үг үү?

Тийм ээ. Хүн болгон ажиллаж амжилтанд хүрэх боломжтой. Учир нь уламжлалт бизнес эрхлэхэд танд хөрөнгө оруулалт, маркетинг төлөвлөгөө, байр объект, тусгай зөвшөөрөл гэх мэт бэлтгэл ажлаас гадна үйл ажиллагаа эхлэнсэн цагаас эхлээд л ашигтай ч бай ашиггүй ч бай цалин тавих дарамт тулгардаг. Тэгвэл MLM бизнест энэ бүхэнд байхгүй учир нь таниас түрүүлээд компани энэ асуудлуудыг шийдсэн байдаг юм. Мөн амьдралын байдлаас болоод хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжгүй байгаа, сургуульд орж боловсрол эзэмшиж амжаагүйгээсээ болж ажилд орж чадахгүй байгаа маш олон хүмүүст том бизнес хийх боломжийг олгож байгаа юм.

Ажил хийдэг хүмүүс давхар хийж болох уу ?

МЛМ-н бизнесийг ажлынхаа хажуугаар давхар орлого олох зорилгоор эрхлэх бүрэн боломжтой бөгөөд яваа яваандаа бизнесийн оруулж байгаа орлого нь таныг ажлаа орхиж бизнестээ бүрэн цаг зориулахад хангалттай болж өсөх юм. Гэхдээ та энэ салбар ажиллахаар шийдсэн бол ямар компани сонгох вэ гэдгээ маш нарийн судлаж байж шийдвэр гаргах хэрэгтэй.

Сүлжээний бүх компани адилхан биш гэж үү ?

Тэгэлгүй яахав. Энэ салбарын давуу талуудыг ашиглаж амар хялбар баяжихыг хүсэгчид зөндөө байдаг. Монголд ч бас маш олон хуурамч, луйврын үйл ажиллагаа явагдаж байдаг. Эдгээрийг ялгаж салгах хэд хэдэн шалгуур байдаг.

1. Та дэлхийн хэмжээний том компанийг сонгох шаардлагатай.
2. Та гадаадын хэдэн оронд үйл ажиллагаа явуулж болох нь вэ?
3. Компаний маркетинг хэр тогтвортой байна вэ?
4. Компани өөрөө үйлдвэрлэгч байна уу үгүй юу ?
5. Бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар хэр байна вэ?
6. Үнэхээр амжилтанд хүрдэг юм бол хамгийн дээд амжилтанд өнөөг хүртэл хэдэн хүн хүрсэн байна вэ?
7. Хамгийн сүүлд нь сүлжээний аль хэлбэрийн маркетингтай вэ? Мэдээж та амжилтанд хүрч насан туршийн бизнесээ босгохыг хүсч байгаа бол ижил тэгш олон үет маркетингийг сонгох хэрэгтэй.

Эдгээр бүх шалгуурыг хангасан дэлхийн хэмжээний шилдэг компанитай хамтран ажиллах боломжийг АНУ-н “4life research” компани та бүхэнд олгож байна. Ингээд дарааллуулан шалгуур үзүүлэлтүүдтэй танилцъя.

Та дэлхийн хэмжээний том компанийг сонгох шаардлагатай. Та гадаадын хэдэн оронд үйл ажиллагаа явуулж болох нь вэ?


“4life research” компани 1998 онд байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагдсанаас хойш 5 жилийн дотор буюу 2003 онд Дэлхийн эдийн засгийн мэдээллийг нийтэлдэг INC сэтгүүлээс АНУ н шилдэг 500 компанийг эдийн засгийн өсөлтөөр нь жагсаахад 15 д орж байсан дэлхийн хэмжээний шилдэг компани юм. Өнөөдрийн байдлаар “4life research” компани нь дэлхийн 90 улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна.

Компаний маркетинг хэр тогтвортой байна вэ?


“4life research” компани 3 жилийн турш эдийн засагчдын багийг ажилуулж, энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг 342 компаний маркетингийг судалж, 2 сая орчим сүлжээний бизнес эрхлэгч хүмүүсийн санал асуулгын үр дүнд хүсэл тэмүүлэлтэй хэнийг ч болов амжилтанд хүргэх гайхалтай маркетингийг боловсруулсан бөгөөд энэхүү үйл ажиллагаанд нийт 2.5 сая АНУ доллар зарцуулсан байна. Дэлхийн олон үет маркетингийн салбарын эдийн засгийн мэдээллийг нийтэлдэг MLM insider сэтгүүлээс олон үет марткетингийн үүсэж хөгжсөн түүхэн 40 жилд бий болсон хамгийн оновчтой, сайн маркетингаар тодруулсан бөгөөд энэхүү маркетингд 15 жилийн хугацаанд өчүүхэн ч өөрчлөлт ороогүй байгаа нь бизнес эрхлэгч танд тогтвортой, урт хугацааны, эрсдэлгүй, олон улсын хэмжээний том бизнес хийх боломжийг олгож байна. “4life research” компаний энэхүү маркетинг нь таныг хувь хүнийхээ хувьд хөгжиж, багаар ажиллах чадварт суралцан жинхэн удирдагч болгоход чиглэгдсэн гайхалтай сургалтын системтэй бөгөөд мэргэжлийн чадварлаг баг хамт олон таньд зөвлөгөө өгч, өөрийн бизнесийг босгоход чинь туслахад үргэлж бэлэн байх болно.

Компани өөрөө үйлдвэрлэгч байна уу үгүй юу ? Бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар хэр байна вэ?


Одоо та бүхэнд “4life research” компаний гайхамшигт бүтээгдэхүүн болох Трансфер факторын талаар танилцуулья. Энэхүү бүтээгдэхүүнийг 4life компани АНУ ЮТА мужийн Синди хотод байрлах өөрийн үйлдвэрт үйлдвэрлэдэг бөгөөд оюуны өмчид бүртгэгдсэн патентлагдсан бэлдмэл учраас өөр хаа нэг газар үйлдвэрлэх, борлуулах боломжгүй юм. Трансфер фактор бол байгаль эхээс бидэнд өгсөн хамгийн үнэт бэлэг билээ. Хүн төрөлхтөн үүсэж бий болсон цагаасаа эхлэн өөрийн бие организмыг хамгаалах нарын үйл ажиллагаа болох дархлаа тогтолцоог бий болгожээ. Энэхүү тогтолцоог цаашид хөгжүүлэх, удирдах, шаардлагатай үед нь идэвхижүүлж, тэнцвэржүүлэх, шинэ мэдээллээр хангах үүргийг Трансфер фактор хэмээх ухаантай мэдээллийн молекулаар дамжуулан гүйцэтгэж иржээ. Энэхүү гайхамшигт хосгүй үйлчилгээтэй бүтээгдэхүүн нь танд бизнесээ босгох маш том давуу талыг бий болгоно. Үнэхээр амжилтанд хүрдэг юм бол хамгийн дээд амжилтанд өнөөг хүртэл хэдэн хүн хүрсэн байна вэ? Өнөөг хүртэл “4life research” компаний 15 жилийн түүхэнд хамгийн дээд амжилт болох Платиниум интернейшнал даймонд цолонд 19 хүн хүрээд байгаа бөгөөд эдгээр хүмүүс сар бүр 100.000-1.000.000 долларын урамшуулал авдаг. Цаашид ч энэ эгнээнд нэгдэх олон хүмүүс энэхүү бизнесийг эрхэлж байна. Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй, амьдралын хэвшмэл тойргоосоо гарч мөрөөдөлдөө хүрэх тэмүүлэлтэй хүн бүрийг халуун дулаан уур амьсгалтай, чадварлаг баг, хамт олон маань хүлээж байна.

Мөн та манай компанитай хамтран ажилласнаар нэлээдгүй мөнгө зарцуулан байж олж авах маш сайн ур чадваруудын сургалтанд үнэгүй хамрагдах боломжтой. Хамтдаа амьдралыг бүтээцгээе.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Цэндээ (103.212.118.71)

    2025-03-13

    80092792