Өтгөн хаталтыг нам дарцгаая

Өтгөн хаталт нь олон сөрөг нөлөөг дагуулж байдаг. Эрүүл хүн өдөрт 3-4 удаа өтгөнөө гадагшлуулдаг гэдэг. Өтгөн хаталт нь гоо сайханд нөлөөлж, нүүр, биеэр идээт батга гарах, туурах, гэдсийг хийгээр дүүргэх, толгой өвтгөх, бие тавгүйрүүлэх, цээж хорсгох, ажлын бүтээмж алдагдуулах гээд тоочоод байвал маш олон сөрөг нөлөөг араасаа дагуулдаг.
Өтгөн хаталтын эсрэг авах арга хэмжээ бол хамгийн түрүүнд хооллолтондоо шинэчлэлт хийх юм. 
 
-Өдөрт 1.5-3 литр усыг бага, багаар ууж хэвших
-Овъёос, гурвалжин будааг түхлүү хэрэглэх.
-Хар чавга, чангаанзыг удаан буцалгаад шүүсийг нь бага, багаар уух.
-Давсалсан өргөст хэмхний дан шүүсийг бага, багаар уух. 
-Давсалсан байцайны шүүсэнд талхны хуурай хөрөнгө хийж уух.
-Ногоон байцайг давсгүй чанаад байцайг идэх, мөн шүүсийг нь уух.
-Хоормог юм уу, тараг уух.
-Хатаасан алимны хандтай цай уух.
-Тогтмол дасгал, хөдөлгөөн хийснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирна.
-Алимыг сайн цэвэрлэж байгаад хальстай нь идэх.
-Долоо хоногт 3 удаа өглөөд өлөн элгэн дээрээ нимбэгтэй, зөгийн балтай буцалсан ус уух. Нимбэгний найрлаганд хорт бодисыг гадагшлуулах нөлөө байдаг.
-Ургамлын гаралтай хоол хүнс, навчит ногоог түлхүү хэрэглэх.
-Байн, байн бургуй тавьж байх. Гэхдээ олон метр нарийн, бүдүүн гэдсийг дан ганц бургуйгаар гүйцэд цэвэрлэх боломжгүй байдаг. 
 
Бохир, өтгөн гадагшлаагүй удсанаас биеийн жин нэмэгдэх, цаашлаад хорт хавдар үүсэх зэрэг сөрөг нөлөө олон байдаг. Эрүүл мэндээ хайрлаж, зөв амьдралын хэвшилтэй болцгооё.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)