Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг зээлд хамруулах хүсэлтийг Хөдөлмөрийн сайдад хүргүүлэв
- 2014-06-10
- Эрүүл мэнд
- 0
“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн хүрээнд Эрүүл мэндийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТ-тай хамтран “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга-уулзалт”-ыг зохион байгуулсан. Уг чуулга уулзалтын үеэр
- Монгол оронд оношилж эмчлэхгүй байгаа өвчин эмгэгийн тусламж үйлчилгээг сайжруулах нь,
- Эрүүл мэндийн салбарын дэд бүтэц, тоног төхөөрөмж, технологи,
- Бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах Дэлхий нийтийн зорилтыг хэрэгжүүлэх,
- Компанийн нийгмийн хариуцлага
сэдэвт дөрвөн салбар хуралдаанууд хуралдаж, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилийг нэмэгдүүлэх арга замын талаар өргөн хүрээнд хэлэлцлээ.
Эдгээр салбар хуралдаан бүрээс гарсан санал, зөвлөмжийг чуулга, уулзалтын хаалтын үйл ажиллагааны үеэр танилцуулсан.

Уг зөвлөмжид тусгасны дагуу Эрүүл мэндийн сайд Н.Удвал хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг жижиг, дунд үйлдвэрийн зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт хүргүүлжээ.
Чуулганаас гарсан нэгдсэн зөвлөмжид эрүүл мэндийн салбарт шинэчлэлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, Монгол хүн бүрт олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, аюулгүй орчинд үзүүлэх боломжийг олгоход төр, хувийн хэвшлийн түншлэлийн өнөөгийн байдлыг сайжруулах, хувийн хэвшлийн болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг оролцогчид онцлон тусгасан байна.
Тиймээс эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг жижиг, дунд үйлдвэрийн зээлд хамруулахыг дэмжин, хамтран ажиллахыг ийнхүү хүсчээ.

Сэтгэгдэл (0)