Эрүүл мэндийн салбарт 913 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ
- 2014-06-10
- Эрүүл мэнд
- 0
“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн хүрээнд Эрүүл мэндийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТ-тай хамтран “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга-уулзалт”-ыг энэ сарын 07-ны өдөр Төрийн ордноо амжилттай зохион байгуулсан. Уг чуулга уулзалтад оролцсон НҮБ-ын Хүн амын сан, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг, БНСУ-ын “Nanoori” эмнэлэг болон дотоодын найман аж ахуй нэгж, компаниас нийгмийн хариуцлагаа илэрхийлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн хэрэгцээтэй байгаа багаж, тоног төхөөрөмж болон хүний нөөцийг сургаж мэргэжүүлэхэд зориулан нийт 913 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.




Сэтгэгдэл (0)