Солонгосын Хавдрын Улсын Төв Эмнэлэг монголчуудад зориулсан хөнгөлөлтийн тогтолцоотой боллоо


     Сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл эрс нэмэгдэж,  нас баралтын гол шалтгаан болоод байгаа билээ. Тиймээс  “Ди Жи Би” ХХК нь энэ чиглэлээр эмчилгээ, оношлогоонд хамрагдах  иргэдийг БНСУ-руу зуучилж байгаа аж. Учир нь тус байгууллага нь Солонгосын “Хавдрын Улсын Төв Эмнэлэг” –ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар юм. Энэ тухай  тус компанийн менежер С.Номин-Эрдэнэтэй ярилцлаа. 


-Танай компани Солонгосын хавдрын улсын төв эмнэлгийн албан ёсны төлөөлөгчийн газар болсон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?  

-Солонгосын Хавдрын Улсын Төв Эмнэлэг нь “Цацраг туяан эмчилгээ судалгааны институт” нэрээр 1963 онд анх байгуулагдсан. Тус эмнэлэг нь Солонгосын №1 хавдрын мэргэжлийн эмнэлэг бөгөөд Азид төдийгүй дэлхийд тэргүүлдэг хавдар судлал, цөмийн анагаах ухааны төв байгууллага юм. Манай эмнэлэг Сөүл хотод байрладаг ба нийт 18 хавдрын төвийг ажиллуулан  эмчлүүлэгч тус бүрт тохирсон тусгай оношлогоо, эмчилгээ, үйлчилгээг хагас зуун жилийн турш өндөр төвшинд хийж үйлчилж ирсэн. Манай компани Солонгосын Хавдрын Улсын Төв Эмнэлэг”-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраар ажиллаж байгаа ба монгол иргэддээ чанартай хямд үйлчилгээг үзүүлэх боломжийг олгохын төлөө ажиллаж байна. Ингэснээр манай монголчууд тус эмнэлэгт тусгай хөнгөлтийг тогтолцоогоор үйлчлүүлэх боломжтой боллоо.
 
-Монголчуудад хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэж байна. Ямар төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм бол?

-Солонгосын хавдрын төв эмнэлэг нь бүх төрлийн хавдрын оношилгоог маш өндөр түвшинд хийж үйлчилж байгаа ба бүх төрлийн хавдрын эмчилгээг Солонгос улсдаа №1 түвшинд хийж үйлчилж байна. Солонгос улсын өөр бусад эмнэлэгт эмчлэгдэх боломжгүй хүнд өвчтөнүүдийг хүртэл эцсийн шатанд хүлээн авч эмчилдэг 4-р шатлалын эмнэлэг гэж хэлж болох юм. 
Хавдрын эс нь маш хурдан хуваагддаг учир цацрагийн үйлчлэлд маш эмзэг байдаг. Энэ шинж чанарыг ашиглан туяагаар хавдрын эсийг устгах, тархалтыг зогсоох эмчилгээг хийж байгаа бөгөөд эмчилгээний үр дүн нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Манай эмнэлэг цацраг туяа, цөмийн анагаах ухаан, хавдрын мэргэжлийн төв эмнэлэг учир туяан оношилгоо эмчилгээг өндөр түвшинд хийдэгээрээ Азидаа төдийгүй дэлхийд тэргүүлдэг билээ. 
Цацраг туяан эмчилгээг хамгийн сайн хүлээн авдаг эмчилгээний үр дүн хамгийн өндөр байдаг хаврдын нэг бол умайн хүзүүний хорт хавдар. Хагалгаа хийлгэх боломжгүй хүнд шатандаа орсон хавдар цацраг туяан эмчилгээгээр 100 хувь эмчлэгдэх боломжтой. 

-Сүүлийн жилүүдэд манай улсад хавдрын өвчлөл эрс нэмэгдэж байгаа. Энэ эмнэлэгт хандсанаар хавдрын цогц эмчилгээг хийлгэх боломжтой гэсэн үг үү? 

Тэгэлгүй яахав. Хөгжилтэй орнууд нь нийт хорт хавдрын 50 орчим хувийг эмчилдэг үр дүнтэй байдаг бол Солонгос улсын хувьд 60 орчим хувийг эмчилдэгээрээ дэлхийд тэргүүлж байна. Тиймээс энэ улсын хүн амын өвчлөл, нас баралт өдрөөс өдөрт буурч байна гэсэн үзүүлэлттай байгаа. Солонгосын хавдрын улсын төв эмнэлэг нь шинэ дэвшилтэт технологийн тусламжтайгаар хавдрыг эрт оновчтой оношилон үр дүнтэй эмчилгээг хийж гүйцэтгэж байгаа ба хорт хавдар гэдэг үхэл дагуулсан аймшигт өвнөөр өвчилсөн хүмүүсийн өвчнийг эмчлээд зогсохгүй сэтгэлийг нь хүртэл эмчлэхийн тулд бүхий л хүчээрээ шавхан хичээн ажиллаж байна.  Үүний үр дүн олон ч хүнд амьдрал, цаг хугацаа, баяр хөөр бэлэглэж байна. 

-Тус эмнэлгийн “Cyber Knife” төвд үйлчлүүлэгч нар нь сэтгэл хангалуун байдаг гэсэн. Энэ төвийнхөө талаар товч танилцуулаач? 

-Манай эмнэлгийн “Cyber Knife” төв нь 2002 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 3000 клиник эмчилгээг хийгээд байна. Манай эмнэлэг “Cyber Knife” хэмээх роботыг Солонгос улсад анх удаа нэвтрүүлсэн ба хагалгаа хийлгэх боломжгүй, хэт томорсон хавдрын эмчилгээг мэс засал хийсэнтэй дүйцэхүйц үр дүнтэй хийж маш олон хүнийг хавдар хэмээх аймшигт өвчнөөс салахад нэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

-Ер нь “Cyber Knife” гэж юуг хэлээд байна вэ? 

- Хагалгаа хийлгэх боломжгүй, судас боох боломжгүй, хэт томорсон хавдарт маш үр дүнтэй ба мэс ашиглахгүйгээр мэс засал хийсэнтэй дүйцэхүйц үр дүн үзүүлдэг учир  “Туяан хагалгаа” хэмээн нэрлэгдэж байгаа төхөөрөмж юм. Уг робот нь уушиг, элэг зэрэг цул эрхтэнг эмчлэхэд маш үр дүнтэй ба тархины хорт хавдар, тархины судасны өвчлөл,  нойр булчирхай, түрүү булчирхай болон нуруу нугасанд үүссэн хавдар гэх мэт бүх төрлийн хавдрын эмчилгээнд ашиглагдаж байна. Роботын гарыг ашиглан үл мэдэгдэм нарийн цацраг туяагаар хавдрыг бүх талаас олон зуун удаагийн давтамжтайгаар шарж хавдрын эсүүдийг устгадаг. “Cyber Knife”-ын хагалгаа нь энгийн мэс засалтай харьцуулбал аюулгүй, мөн арьсыг зүсэхгүй хийдэг тул хагалгааны үеийн цус алдалт, мэсээс үүсэлтэй өвчлөл бага бөгөөд өвчтөн заавал эмнэлэгт хэвтэх шаардлагагүй юм. 

-Маш сонирхолтой эмчилгээ байна шүү. Ер нь хавдрын эмчилгээ эрсдэл ихтэй гэж хүмүүс ойлгодог. Гэхдээ сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийн тусламжтайгаар энэ өвчнийг бүх шатанд нь эмчилж байгаа гэсэн үү?
 
-Тийм ээ. Солонгосын хавдрын улсын төв эмнэлэг нь зөвхөн “Cyber Knife” төдийгүй “Rapid Arc” төвийг ажиллуулж байгаа ба энэ төв нь SBRT, IMRT, IGRT зэрэг хорт хавдрын эмчилгээний салбарт гүйцэгдэшгүй амжилтыг үзүүлж ирсэн. Rapid Arc-ын цацраг туяан эмчилгээ нь тархины хорт хавдар, хамар хоолойн хавдар, уушгины хорт хавдар, хоол боловсруулах эрхтний хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдар, нуруу нугасны хорт хавдар зэрэг төрөл бүрийн хавдрын эмчилгээнд үр дүнтэй бөгөөд, бусад цацраг туяан эмчилгээнээс эмчилгээний хугацаа богино, зардал хямд, эмчилгээний дараах өвчин багатай зэрэг давуу талтай. Ялангуяа мэс засал хийлгэх боломжгүй хүмүүст мэс заслыг орлох үр дүнтэй эмчилгээ болж чаддагаараа маш өргөн хэрэглэгдэж байгаа. Энэхүү эмчилгээ нь өндөр настай, өвчин ихтэй нэг байрлалаар удаан байж чаддаггүй хүмүүст нэн тохиромжтой аюулгүй, ая тухтай эмчилгээ юм. 
Мөн манай эмнэлэг хавдрын эрт оношилгоог Солонгос улсын бусад эмнэлгээс даруй 5-6 дахин оновчтой хийдэг ба одоогийн байдлаар PET/CT хэмээх оношилгооны аппарат хамгийн өргөнөөр ашиглагдаж байна. PET(Positron Emission Tomography) гэдэг нь позитроныг ялгаруулдаг цацраг идэвхт бодисыг хүний биед тарин, биеэс ялгарч буй цацраг туяан тархалтыг  дүрс болгон шилжүүлсэн оношилдог технологи юм. Энэ нь өчүүхэн жижиг хавдрыг ч олж илрүүлдэгээрээ хорт хавдрын анхан шатны оношлогооны салбарт шинэ үүдийг нээсэн төхөөрөмж юм. Гэвч PET нь дүрслэлийн нягтралын хувьд CT-г бодвол муу бөгөөд өвчний тодорхой байрлал болон бусад эрхтнүүдийн уялдааг тодорхой мэдэх боломжгүй гэсэн сул талтай. Тиймээс PET болон CT-ийн давуу талыг нийлүүлснээр тус тусын сул талыг нөхөж чадсан шинэ дэвшилтэт төхөөрөмж бол PET/CT юм. 
Та манайд хандсанаар Солонгосын №1 хавдрын мэргэжлийн эмнэлэгт тусгай хөнгөлөлттэй тогтолцоогоор маш чанартай, оновчтой үйлчилгээг авах боломжтой юм. 

Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар “Ди Жи Би” ХХК
Холбоо барих утас : 91821616, 317981, 99000440

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • deegii (203.194.113.99)

    2014-06-13

    manai havdar.n emneleg.n emch suvilagch nar mundag shuu ta nartaa ajliin amjilt eruul enkh.g husie.