Чанаргүй эмч баяртай болжээ
- 2014-06-18
- Эрүүл мэнд
- 0
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн санаачилгаар Анагаах ухааны боловсрол олгох сургуулиудын төгсөлтийн шалгалт болон эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын сорилын санг 10 000 болгон нэмжээ. Энэхүү өөрчлөлт өнгөрсөн онд хийгдэх ёстой байсанч төгсөгчид хугацааны хувьд давчуу гэсэн шалтгаанаар хойшлуулсан байна.2014 онд Анагаах ухааны боловсрол олгох сургуулиудын төгсөлт, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн 1742 төгсөгч ерөнхий мэргэжлийн эмч, эм зүйч, хүүхдийн эмч, нүүр ам судлалын эмч, уламжлалт анагаах ухааны эмч, уламжлалт анагаах ухааны сувилагч, уламжлалт анагаах ухааны бага эмч, сувилагч, эх баригч, эм найруулагч гэсэн арван чиглэлээр шалгалт өгчээ.
Тус шалгалтанд АШУҮИС, АШУҮИС-Сувилахуйн сургууль, “Ач” АУДС, Этүгэн ДС, Энэрэл АУК, Оточ Манарамба ДС, Шинэ анагаах ДС, Монос ДС, Улаанбаатар ИС оролцсон юм.
Нийт шалгалт өгсөн төгсөгчдөөс 920 буюу 52,81 хувь нь тэнцсэн бол ерөнхий мэргэжлийн эмчийн сорилд 538 хүн орсон ч ердөө гучин төгсөгч тэнцжээ. Энэ нь бодлогын хүрээнд чанаргүй эмч мэргэжилтэн эрүүл мэндийн салбарт ажиллах эрхгүй гэдгийг бататгаж өгөөд зогсохгүй их дээд сургуулиудад сургалтын чанартаа анхаарах хэрэгтэйг сануулсан явдал боллоо.

Сэтгэгдэл (9)
(202.72.243.135)
одоо байгаа эмч нараа чанаржуулах хэрэгтэй бас хатуу шалгуур тавь мэргэжил мэдлэгийг нь байнга дээшлүүл
(202.72.243.135)
сйан байна цаашдаа дандаа ийм байх хэрэгтэй гэхдээ битгий өрөвдөөд муу сурсан юмнуудыг өөгшүүлээд эмч болгочихоорой доо хатуу байх хэрэгтэй ард түмэн дэмжинэ
(202.72.243.135)
тэнцээгүй хүмүүсийг дахин сурга тэгээд болохгүй бол хас тэгэхгүй хүний эрүүл мэнд гэдг хэн нэгэн сурлага муутны тоглодог тоглоом биш үүн дээр ёстой хатуу байх хэрэгтэй дэмжиж байна
Telmen (112.72.13.24)
Tsetserlegiin emcn hvvhdiin emcn baimaar baina.em zvicn,eh barigcn hiij baih wm,mon,tetgeberiin 60 garcan,tetgeberee togtoolgocon,tocbiin gazart aillaj baigaad ergeed tocbiin gazraa aillaj baigaa hvmvvccz baih wm ,
(112.72.13.227)
Zuv shuu. Bayar hurgie.
зочин (202.21.125.2)
болж байна. Зөв шүү.
uuriin gegee. (103.26.193.12)
Medleggui chadvargui emch nariig yanadaa gej bhad bolovsrol ezemshij bgaan neg iimerhuu Udval saidaa tanid yu bodogdoh yumbe.ono 3~r emnelegiin exo nii emchid uzuulsen.yamarch emch hunii uner algada.daanchdee.ovdson hun l argaa baraad ochidog yum bga bizdee.
123 (103.9.90.82)
Emch chini hunii ami hariutsdag yumaa. Yum unshij, unshsanaa togtooj baij zuv onosh tavidag yum baigaa biz dee. Unshsan yumaa martaj haltuurddag bol hereg alga. Ene zaluu chini Tokyogiin ih surguulid Ph.D hiisen hun baih shuu. Haltuurchin garuud umnuhuu sain unsh. Oilgoj unshsan yum togtdog yum. Zugeer tseejilsen yum togtdoggui yum l gej helmeer baina daa.
azz (124.158.94.42)
ene ooroo chagnuur tawij vzsen vv er ihseglee geed chanar saijrahuu tseejleed l orno oor yumaar ni nemeech malnuud yumdaa yu ch hiigeegvi neg heden onoliin test nemeed l chanar yrihiin bol uuchilaarai shvv manai mongold bvteh yum gej vnendee alga amarsanaa gej ***** ooroo mamba datsan ch gelvv teriig otgschihood yugaa ***** baigaan yum we arai ch dee daraa ni tenegteh yumaa lalruud