Сүүг төмөр агуулсан хүнстэй хослуулан хэрэглэх нь буруу

Зохистой хооллох нь хүнсийг зөв зохистой хослуулахыг хэлдэг байна. Ингээд хоол тэжээлийн зохистой хэрэглээний талаар товч танилцуулъя. Малын мах, загас нь төмрөөр баялаг боловч кальци багатай байдаг гэнэ. Сүү цагаан идээг төмөр агуулсан хүнстэй хослуулан хэрэглэхэд нарийн гэдсэн дэх төмрийн шимэгдэлт багасч улмаар төмөр дутлын цус багадалтад орох магадлалтай аж. Сүү цагаан идээ нь хүүхдийн төдийгүй насанд хүрсэн хүний кальцийн чухал эх сурвалж болдог. Хоол тэжээлийг зохистой харьцаатай хэрэглэхийг соёл гэж үзэх нь бий. Учир нь зөвхөн мах, сүү агуулсан хоол зохимжгүйн сацуу жимс жимсгэнэ, хүнсний ногоо, будаа, гурилан бүтээгдэхүүнээр үнд сэн тэжээлийн бодисынхоо хэрэглээг хангах шаардлагатай байдаг.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)