ЭМ-ийн дэд сайд ГССҮТөвд ажиллажээ
- 2014-06-23
- Эрүүл мэнд
- 0

Энэ сарын 21-ний өдрийн үүрээр Баруун-Урт аймгаас Улаанбаатар хотыг чиглэж явсан нийтийн тээврийн унаа осолд орсон нь олон хүнийг цочордуулж, анхаар татаад байна. Тус осолд олон хүн бэртэж гэмтсээн. Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр ирж, тус осолд өртсөн хүмүүсийн биеийн байдал болоод тусламж үйлчилгээтэй танилцлаа.
Осолд орсон хүмүүсээс Налайхын эмнэлэгт нэг хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр 39 хүн хүргэгдэж ирсэн байна. Одоогийн байдлаар нэг хүн хүнд байдалтай, 3-4 хүн хүндэвтэр, 10 гаруй хүний биеийн байдал хөнгөн байна гэсэн мэдээлэл байна. Мөн осолд орсон хүмүүсийн дунд нэг нь хоёр сартай, нөгөө нь найман сартай байсан бөгөөд биеийн байдал хэвийн байна.
Мөн найман сартай нялх хүүхэд байсан бөгөөд биеийн байдал хэвийн байгаа ажээ. Уг найман сартай хүүхдийн эцэг, эх ослын үеэр нас барсан байна. Албаныхны үзэж буйгаар тэд хүүхдээ автобусны цонхоор шидсэн байж магадгүй гэж таамаглаад буй ажээ. Ийнхүү уг осолд орсон иргэд бүгд эмнэлгийн тусламж авсан бөгөөд зохих эмчилгээнүүдийг нэн яаралтай хийж байна.
Дашрамд дурдхад эмнэлгийн тусламж шуурхай очсон учир хоёр маш хүнийг яаралтай хагалгаанд оруулж алтан амийг нь аварсан байна.
Эрүүл мэндийн дэд сайдийн хэлсэнээр бүх хүнд эмчилгээг зохих журмийн дагуу явагдаж байна. Өвчтөн их байгаа учир орны хүрэлцээ дутмаг байгаа боловч бүхий л нөөц бололцоогоор эмнэлгийн тусламж үзүүлж байна. Ихэнхи өвчтөн тархи, нурууны тасагт хэвтэн эмчлүүлж байна хэмээж байлаа.


Сэтгэгдэл (4)
Nergui (112.72.13.181)
Udval avgain orond nen zaluug tavimaar yum daa
ҮНЭНИЙГ ӨЧИГЧ (122.201.27.244)
ТЭР ДООР БИЧСЭН ХҮН САЙН БИЧЖЭЭ. ҮНЭХЭЭР Л НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРАВ ГЭГЧИЙН ҮЛГЭРЭЭР МОНГОЛ УЛС ЯВЖ БАЙНА. ЭЦСИЙН ДҮНДЭЭ ХЭДЭН ЭГЭЛ МОНГОЛЧУУДАА АЛААД ДУУСЛАА ЭНЭ ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫХАН. ӨНӨӨДӨР ЗАМ ТЭЭВРИЙН САЙД НЭГМУУ АВТОТЭЭВРИЙН БАЙЦААГЧ ЦАГДААГААР ТЭДЭН ХҮН ҮХЛЭЭ ГЭЖ МЭДЭЭ ГАРГАА Л АРД НЬ НУУГДААД ХОЖНО ГЭЖ БОДОЖ БАЙГАА БАЙХ. ОДОО ТИЙМ НУРУУНЫ АРД НУУГДАЖ ҮЛДДЭГ ЦАГ ӨНГӨРСӨН ГАНСҮХ САЙДАА ЕРӨНХИЙ САЙД ЗАМ ТЭЭВРИЙХНИЙГ ДУУДАЖ ХАРИУЦЛАГАТ ТАТАХ ЁСТОЙ......
(203.194.115.25)
yamar aimar aldaatai bichdeg yum be zarim bhgui ugiig ni nuhuj unshih gej zovloo medeegee sn nyagtalj tavij baimaar yumaa
SHUDARGA IRGEN (103.26.193.7)
ENEMUU MEDREL DED SAIDAA INGEJ HOINO NI REKLAMDAH HEREG BAINA UU? ODOO ZAM TEEVRIIN YAMNIIHAN GUIJ BAIH AJIL L SHTEE, A. GANSUHIIG MARGAASH BULGIIN HURAL DEER DUUDAJ BAITSAAKH HEREGTEI,,,,,,,,!!!!!!