Монгол улаанбурхан өвчнийг устгасан дөрөв дэх орон боллоо

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас “Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулсан батламж”-ийг өчигдөр гардан авлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн Халдварт өвчин хариуцсан захирал Марк Жакобс батламж гардуулах үеэрээ бүс нутгийн 37 орноос Австрали, Монгол, Макао, БНСУ гэсэн дөрвөн орон улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг хэлээд халдварт өвчний тархалтыг таслан зогсоох нь улс орнуудын хөгжлийн төвшингөөс шалтгаалахгүй, дархлаажуулалтын ажлын үр дүн, зөв тогтолцооноос хамаардаг гэдгийг хэллээ. Манай улс 1940 онд цагаанцэцэг өвчнийг устгасан Азийн анхны орон болж байжээ. Мөн 2000 онд саа өвчнийг устгасан батламжийг ДЭМБ-аас авсан байна. Ийнхүү гуравдахь удаагаа дээрх батламжийн эзэн болсон нь эрүүл мэндийн салбарын нэгэн томоохон дэвшил болж байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Манай улс хүн амаа улаанбурхан өвчний эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг 1973 оноос эхэлж байжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)