Дэлхийн жишигт нийцсэн нүүр амны туслах мэргэжилтэн бэлтгэнэ
- 2014-07-01
- Эрүүл мэнд
- 0
Монгол Улсад шүдний их эмчийн багийг
бэлтгэх тогтолцоо, цаашдын чиг хандлагын асуудлаар шүдний эмчийн туслах
бэлтгэх сургалт болж байна.
Тус сургалтанд ЭМЯ, Койка, БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын шүдний эмч нарын холбоо, БНСУ-ын шүдний эмч нарын холбоо, АШУҮИС болоод бусад хобогдох эмнэлгийн эмч мэргэжилтнүүд оролцож байна. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хурад ороцогчдод хандан үг хэлэхдээ “Өнгөрсөн жилд манай Нүүр Ам Судлалын салбарынхан тэмдэглэлт үйл явдлаар дүүрэн ололт амжилтаар арвин жил байлаа. Үүний нэг нь 2012 оны 12 сард Монгол улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагаа Койка төслийн хүрээнд Нүүр Амны Эмчийн Туслах ажилтан бэлтгэх сургалтыг АШУҮИС- ийн НАСС–дээр үүсгэн байгуулсан нь дэлхийн жишигт нийцсэн нүүр амны туслах мэргэжилтэн бэлтгэх таатай нөхцөл боломжийг бүрдүүлсэн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх үйлсэд нэмэр тусаа өгсөн үйл явц байлаа.
Энэ үйл ажиллагааг дэмжиж санхүүжүүлсэн Олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллага, монголд нүүр амны туслах ажилтан бэлтгэх сургалтыг зохион байгуулсан Солонгосын Данкүүкын Их сургууль, АШУҮИС-ийн НАСС, төслийн багиийнханд баяр хүргэе.
ДЭМБ-ын орчин үеийн гол үзэл баримтлал болох эрүүл мэндийг хамгаалах дэмжих чиг хандлагыг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн ажил үүргийн зөв хуваарилалт, хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлийн өсөлт хөгжил шийдвэрлэх үүрэгтэй.

Хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хийгээд чанартай тусламж үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн байдлыг сайжруулах нь эрүүл мэндийн салбарын эрхэм зорилго бөгөөд Нүүр ам судлалын салбарын хувьд хүн амд амны хөндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй, чанартай үзүүлж, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулхад оршино. Энэхүү зорилгыг биелүүлхэд салбарын хүний нөөцийг оновчтой төлөвлөх нь чухал.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ нь эмч, сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд болон бусад ажилтнуудын оролцоо бүхий багийн үйл ажиллагаа байдаг бөгөөд мэргэжлийн онцлогоос шалтгаалан ур чадварын зохистой харьцаа бүрдүүлэх шаардлагатай болдог.
Монгол улсын нүүр амны тусламж үйлчилгээг нүүр амны эмч, эрүүл ахуйч, техникч, туслах ажилтан нар багийн үйл ажиллагаагаар үзүүлдэг бөгөөд үүнээс хамгийн гол хөдөлгөгч хүч туслах ажилтаны үүрэг оролцоо туйлын их байдаг.
Аливаа улс орны хөгжил дэвшилд шууд нөлөөлөгч гол зүйлийн нэг бол яах аргагүй нийгмийнхээ эрэлт хэрэгцэээнд бүрэн тохирсон чадварлаг мэргэжилтнүүдтэй, эдгээр мэргэжилтнүүдээ бэлддэг боловсронгуй сайн тогтолцоотой байх явдал юм.
Энэ тогтолцоог бүрдүүлэхийн тулд та бид энд цугларан, Монголын нүүр амны салбарын бүтцийн өөрчлөлтийн талаар тухайлбал, нүүр амны эмчид туслах ажилтны цаашдын чиг хандлагаа тодорхойлохоор хуран чуулж байна.
Энэхүү өөрчлөлтийг хийж буй салбаырн мэргэжилтэн, эрдэмтэн профессор, уригдан ирсэн гадаадын зочид төлөөлөгч та бүгдийн ажил үйлс бүтэмжтэй байж өргөжин дэвшихийг хүсэн ерөөе” хэмээсэн юм.


Сэтгэгдэл (0)