Дэлхийн чих, хамар, хоолойн эрдэмтэн профессорууд Монголд
- 2014-07-10
- Эрүүл мэнд
- 0

2014 оны
06 сарын 28-07.03 хооронд анагаахын шинжлэх ухааны үндэсний их
сургуулийн чих хамар хоолойн тэнхимийн бааз эмнэлэг “ЭМЖЖ” чих хамар
хоолойн клиник, эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Австралийн
кохлеар фирм, Италийн ромын их сургууль, Сөүлийн үндэсний их сургуулийн
эрдэмтэн профессоруудтай хамтран “ Дунгийн суулгац 03”, “Дунд чихний
бичил мэс засал” хамрын эмгэгийн үеийн бичил мэс засал” сэдэвт
семинаруудыг зохион байгууллаа. Энэүү семинарт 21 аймаг, 9 дүүргийн чих
хамар хоолойн эмч нар оролцож, дэлхийн чих хамар хоолойн салбарт
нэвтэрч байгаа шинэ мэс заслын арга ажиллагаатай танилцаж, туршлага
судлаж хэдэн өдрийг өнгөрүүлж байна.
Энэ семинарийн үеэр дэлхийн чих хамар
хоолойн эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч Сөүлийн үндэсний их
сургуулийн профессор Kim Chong Sun, дэлхийн чих хамар хоолойн эмч нарын
нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч Италийн ромын их сургуулийн профессор
Desiderio Passali, АШУ-ны доктор, профессор, МУ-ын хүний гавъяат эмч Б.
Эрдэнэчулуун оролцсон нийт 4 орны 18 доктор профессорууд, монгол улсын
чих хамар хоолойн доктор профессорууд хамтран мэс засал хийж, орон
нутгаас хүрэлцэн ирсэн 100 гаруй эмч нарт шууд дамжуулан үзүүлж, санал
бодлыг нь сонсож, харилцан ярилцах бүрэн боломжоор хангасан сургалтууд
болж өнгөрлөө. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн чих хамар
хоолойн тэнхимийн бааз эмнэлэг “ЭМЖЖ” клиник чихний хагалгааг эх
орондоо дэлхий түвшинд хүргэн хийж амжилттай ажиллаж байгаа бол цаашдаа
хамрын хагалгааг мөн энэ түвшинд хүргэн ажиллахаа мэдэгдлээ.



Сэтгэгдэл (2)
zochin (202.171.84.36)
Jargalhuu emcheer hagalgaa hiilgesen uneheer mundag, hunii tuluu gesen sain emch tand bayarlaj yavdag shuu. Ajliin amjilt husie
zochin (202.70.41.94)
Bi hamriin hagalgaand orson. Ih sain emneleg baina lee. Jargalkhuu emchdee ih bayarlaj yavdag shuu.