Эмэгтэй хүний сайхан харагдах 9 зарчим
- 2014-07-31
- Эрүүл мэнд
- 0

1. Үргэлж инээмсэглэж бай. Гэхдээ энэ ярзайтал инээгээд бай гэсэн үг биш.
2. Ямарваа нэгэн хүнийг нэрээр нь дуудаж хүндэл. Хүндэтгэлд насны хязгаар байхгүй.
3. Үргэлж мэргэжлээрээ , хийж чаддаг зүйлээрээ бахархаж бай. Бахархаж чадсан хүнээс л амжилт гардаг юм.
4. Архи тамхи бүү хэрэглэ. Та үнэхээр хэрэглэдэг бол өөрийнхөө зогсох газрыг мэдэж бай. Ялангуяа олны өмнө бүү хэрэглэ.
5. Үргэлж цэвэрч бай. Таны биеэнд нэг ч үс наалдсан байх учиргүй ба уруулын будаг, үнэртэй ус гээд бүх зүйл OK байх ёстой.
6. Өөртөө итгэлтэй бай. Ингэж чадвал та хэнээр ч хүндлүүлэх болно.
7. Өөрийгөө бусдаас дээгүүр тавь. Гэхдээ энэ хязгаартай дотроо бодож явахад хангалттай.
8. Хэн нэгэнтэй бүү маргалд. Таны уур маш их хүрч байсан ч гэсэн бүү марга. Хэзээ ч сайн зүйл болдоггүй юм.
9. Хэнийг ч ялгалгүй адил тэгш харьц. Хүн л бол хүн гэсэн зарчитай бай. Дараа нь та хүнд хэнтэй ч харьцахад дөхөм байх болно.
Ийнхүү 9-н алтан дүрмийг дагаж чадах аваас та хаана ч хэний ч өмнө хүндтэй гайхалтай эмэгтэй гэгдэх болно.

Сэтгэгдэл (0)