Гүүрэн гарцаар хүн бүр зорчиж чадахгүй байна
- 2014-08-05
- Эрүүл мэнд
- 0
Нийслэлийн ачаалал ихтэй хэд
хэдэн газар гүүрэн гарцтай болоод
удаагүй байна. Явган хүний зорчих
гэрэлтэй “уралддаг” иргэдийн хувьд
гүүрэн гарцтай болсон нь сайн хэрэг.
Гэсэн ч иргэд гүүрэн гарцаар гаралгүй
машинууд дундуур сүлжилдэн
явсаар байгаа нь замын хөдөлгөөн
зохицуулагчийг бухимдуулах болжээ.
“Өч төчнөөн мөнгөөр та нарт зориулан
гүүр гарц барьж өгчихөөд байхад
яагаад тэрүүгээрээ явахгүй гай болоод
байгаа юм бэ” гэж хэдэрлэх жолооч ч
олон болж. Тэдний ингэж аашлах нь
буруу биш. Гэхдээ “Боломжтой бол
гүүрэн гарцаар гарна шүү дээ” гэж
иргэдийн хэлэхийг сонсоод “Бөмбөгөр”
худалдааны төвийн өмнөх гүүрэн
гарцаар гарах хүмүүсийг ажиглав. Тус
гүүрэн гарцаар залуус гарахад амар
юм. Харин өндөр настай хүн, хүүхэд,
хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход
амаргүйг харав. Шатны гишгүүр
өндрөөс гадна хоорондын зай эдгээр
хүмүүс явахад арай л хол байлаа. Ядаж
байхад хоёр цахилгаан шатны нэг нь
ажиллахгүй болохоор гүүрэн гарцаар
явах боломж тэдэнд олдоогүй байх.
Тиймээс л тэд машинд дайруулчих
шахам явсаар байна. “Бөмбөгөр”
худалдааны төв, “Зуун айл” зэрэг хөл
хөдөлгөөн ихтэй газар гүүрэн гарц
барих нь зөв ажил. Гэхдээ үйлчлүүлэх,
зорчих хүмүүсээ бодолцож шатны
өндөр, хоорондын зайгаа төлөвлөсөн
бол нүдээ олох байжээ. Одоо ч яахав,
цэцэрлэг, их, дээд сургуулийн хөл
хөдөлгөөн эхлээгүй байна. Харин сар
хүрэхгүй хугацааны дараа яана даа. Б.Сийлэн

Сэтгэгдэл (12)
зочин (103.26.193.27)
Гүүрэн гарц барих зардал бага болохоос зорчиход хүндрэлтэй байдаг шүү дээ. газар доогуур гарц барих хэрэгтэй. 4 замын уулзваруудыг холбосон газар доогуур гарц баривал маш тхиромжтой байдаг.
(182.160.35.2)
100 айлын гүүрэн гарц өгсөж уруудахад тээглэж унамаар их эвгүй юм бна лээ Резин нь цөмөрч ороод төмөр нь ёрдойгоод гараад ирсэн.
зочин (112.72.9.242)
манай монголчууд арай дэнднээ, иймхэн шат руу өгсөж уруудах хэцүү байна ч гэх шиг, ядаж л булчин чинь бага ч болов ажиллана,бас машинд шүргүүлж дайруулж байснаас хувь илүү баймаар юм, юм болгоныг шүүмжлэх донтой, бусад орны хөгшин хөвөөгүй ийм шатаар явж болоод л байна даа
(103.26.193.6)
Бомбогрийн гуурэн гарц арай л хэцуу байна лээ гарч чадаагуй ш дээ . 60 настай хогшинд хунд даваа болсон бна
гарц (103.26.193.26)
нүхэн гарц хийх хэрэгтэй
хөдөлгөөн амьдр***** (103.26.193.22)
хөл гар нь тэнийгээд дасгал гимнастик болно ш дээ дандаа л цахилгаан шатаар явж байна гэж хаана байлаа
Зочин (202.131.231.250)
Гүүрэн гарч хийлээ гэхэд хүмүүсийн хэрэгцээнд тохирсон чанарын шаардлага хангахуйц хиймээр юм. ХБИ болон өндөр настан, бага насны хүүхэд тэр олон өндөр шатаар яаж явах юм болоо.
(202.55.183.178)
Байнга л шалтаг шалтгаан тоочих юм даа
чччч (103.26.193.6)
Малнууд
mongol (103.26.193.24)
manaihan denduu davrah yum a.bolohgui bol morguulleed dairuullaad l yv
zochin (112.72.11.67)
korea
zochin (112.72.11.67)
korae dandaa guuren gartstai humuus yvaal boloob bdg manaih sonin shuu