101 эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцалж магадгүй
- 2014-08-06
- Эрүүл мэнд
- 0
Нийслэлд хувийн хэвшлийн 986 эмнэлэг үйл ажиллагаа
явуулдаг байна. Үүний 223 нь буюу 22.9 хувь нь статистикийн
сарын мэдээ, тайлангаа нийслэлийн Эрүүл мэндийн газарт
ирүүлээгүй байгаа аж. Эдгээрээс 110 нь өнгөрсөн оны
тайлангаа мөн өгөөгүй байна. Иймд тус газрынхан холбогдох хуулийн хэрэгжилтийг хангаагүй, 2013, 2014 оны эхний хагас жилийн дүн, мэдээгээ ирүүлээгүй нэр бүхий 110 эмнэлгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нийслэлийн Комисст хүргүүлжээ.
Үүнд арьс, гоо заслын дөрөв, БЗХӨ- ий чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гурав, дотрын 34, мэс заслын хоёр, нүдний болон хүүхдийн тус бүр гурав, чих хамар хоолойн дөрөв, шүдний 26, уламжлалт долоо, бусад ес, найман лабораторийн нэрийг дурдсан аж. Мөн үлдсэн 123 эмнэлгийн удирдлагуудад тогтоосон хугацаанд дүн, мэдээгээ үнэн бодитой гарган ирүүлэхийг анхааруулжээ.
С.Хорлоо

Сэтгэгдэл (4)
glcpnywTxrnAjjwfcz (46.161.9.32)
4VQZoZ biwbqvcudlge, [url=http://wwfpxpztmqeh.com/]wwfpxpztmqeh[/url], [link=http://fbatatvxuclh.com/]fbatatvxuclh[/link], http://lwylcsedfnzu.com/
irgen (112.72.13.136)
zuv zuv , hereggui olon emnelegeer yu hiih be dee
Zochin (84.182.206.189)
Uul ni chadwartai haritchaanu undur soeltoi bwal emneleg olon baih tusmaa sain mungunduu ulairaad humuusiin halaas ruu l haraad onoshioo zuw tog tooj chadahgui Bol ted ne"er uahaw
irged (182.160.1.91)
Udur bolgon dusal taria xiij Daralt ixesgedeg Medreliin emneleguudiig shalgaachee