Япон эмч үнэ төлбөргүй үзлэг хийнэ
- 2014-08-07
- Эрүүл мэнд
- 0
“Хариу нэхээгүй тус” ТББ нь Японы “Зүрх хамгаалах төсөл” ТББ-тай хамтран
зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд сүүлийн жилүүдэд үнэ төлбөргүй үзлэг
хийж байгаа билээ. Тэд Монголд жилд хоёр удаа энэхүү хүмүүнлэгийн үйл
ажиллагааг зохион байгуулдаг юм. Харин энэ удаад “Зүрх хамгаалах төсөл” ТББ Дорнод аймгийн Чойбалсан хотод энэ сарын 9-11-ний хооронд ажиллах юм байна. Тухайн өдөр Япон эмч Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт үнэ төлбөргүй үзлэг хийн, зөвлөгөө өгөх юм байна.
С.Хорлоо

Сэтгэгдэл (0)