Хоёр нярайд эрчимт эмчилгээ хийж байна
- 2014-08-12
- Эрүүл мэнд
- 0
“Монос” эмийн сангийн салбарт худалдаалж байсан
“Фенобарбитал” нэртэй эмэнд хордон эмчилгээнд орсон
нярай хүүхдүүдийн биеийн байдлын талаар өчигдөр
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлэл
хийлээ. Тус төвд эмчлүүлж буй 16 нярайн хоёр нь одоогоор эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд үлдсэн нь энгийн тасагт эмчлүүлж байгаа аж. Мөн “Фенобарбитал” эмийг “Монос” группийн эмийн сангийн салбарт худалдаалж байсан бөгөөд тус группийн зүгээс “Эм зүйчийн алдаанаас болж 16 хүүхэд хордсон” тайлбарыг хийсэн юм. Хэдийгээр хүүхдүүдийн хор тайлагдлаа ч уушгины хатгалгаа тусах, бөөр нь амархан үрэвсэх магадлал өндөр аж.
Учир нь дээрх эм бүтэлттэй төрснөөс болж бүх бие нь шарласан болон тархины цусан хангамж дутмаг, тархины даралттай хүүхдүүдэд ЭХЭМҮТ-өөс тусгай зөвшөөрлөөр олгодог гэдгийг тус төвөөс онцолсон юм.
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Сэтгэгдэл (0)