Япон эмч нар 29 хүүхдэд зүрхний хагалгаа хийлээ
- 2014-08-15
- Эрүүл мэнд
- 0
П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэгт
энэ сарын 10-14-ний хооронд Монгол, Японы эмч
нар хамтран зүрхний төрөлхийн гажигтай гурван
сартайгаас 25 хүртэлх насны нийт 29 хүнд үнэ
төлбөргүй мэс засал хийсэн байна. Япон улсын
“Зүрхээ хамгаалъя” сангийнхан манай улсад 11
дэх жилдээ III эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн эмч нартай
хамтарч зүрхний төрөлхийн гажиг эмгэгтэй 300
орчим хүнд үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ
үзүүлж байгаа аж. Тус мэс засал нь 5000-
6000 ам доллларын өртөгтэй байдаг. Түүчлэн
манай улсад анх удаа артерийн 3.4 харьцах
3.6 см хэмжээтэй битүүрээгүй цоргын гажгийг
шүхрээр хаах хагалгааг хийсэн байна. Мөн Зүрх
судлалын тасгийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий,
эмч Ц.Саруул нараар ахлуулсан зүрхний эмч
нар Солонгос улсын Когеа University эмнэлгийн
профессор Ким ахлагчтай хамт олонтой хамтран
зүрхний хэмийг удирдах (пейсмекер) нэртэй
төхөөрөмжийг гурван өвчтөнд үнэ төлбөргүй
тавьж өгчээ. Тус төхөөрөмжийн нэг бүрийн үнэ 15
сая төгрөг бөгөөд Өмнөд Солонгос улсын Когеа
University эмнэлгийн хамт олон хандивласан аж.С.Нэмэх

Сэтгэгдэл (0)