Жор алдаатай бичсэн 45 эм байжээ

НМХЕГ-аас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 31 эм хангамжийн үйлдвэрүүд болон эмийн сангуудад шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтаар эм хангамжийн байгууллагууд нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа, цуврал, үйлдвэрлэгч нь тодорхойгүй, стандартын шаард лага хангаагүй импортын болон дотоодын эмийн үйлд вэрийн эм, эмнэлгийн хэрэгсэлээр үйлчилдэг болох нь тогтоогджээ.

Эмийн сангууд нь аль нэгэн эмийн санд найруулан бэлдсэн эм, бэлдмэлийг бусад эмийн сангуудад түгээж улмаар тогтвортой байдал нь бүрэн судлагдаагүй, хүчинтэй хугацаа нь дууссан эмээр үйлчилж байсан зэрэг нийтлэг дутагдлууд ихээр илэрсэн байна.

Мөн сэтгэцэд нөлөөлөх эм буюу Фенобарбитал гэх мэтийн эм зарж байсан 15 эмийн санг олж тогтоожээ. Түүнчлэн ор бичилтийн тал дээр эм баригч нар мэргэжлийн алдаа гаргадаг болох нь батлагдсан байна. Тухайлбал, 81 жорыг шалгаж үнэлгээ өгөхөд 45 жор алдаатай бичигдсэн байжээ.

С.ХОРЛОО
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)