Дорноговь аймгийн иргэд эрт оношлогдож, эрт эмчлүүлнэ
- 2014-08-15
- Эрүүл мэнд
- 0
-Зөвхөн оношилгоо хийлгэхээр 900 орчим хүн нийслэлийг зорьдог байжээ-

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн “Эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх” зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын хөрөнгө оруулалтын багцын төсвийн хөрөнгөөс 11 аймагт “Оношилгооны төв” байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Энэ хүрээнд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн оношилгооны тоног төхөөрөмжийг сайжруулж, төвд шаардлагатай 15 нэр төрлийн хоёр тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, “Оношилгооны төв” энэ сарын 1-нд нээлтээ хийсэн байна. “Оношилгооны төв”-тэй болсноор хөдөө орон нутгаас хот руу явж оношилгоо, шинжилгээ хийлгэх иргэдэд учрах зардал, чирэгдэл буурч, орон нутагтаа эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэж байгаад иргэд төдийгүй эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд баярлаж байгаагаа илэрхийлж байлаа.

Б.Нямгэрэл: Шинжилгээ хийлгэхээр нийслэлийг зорих урсгал бүр мөсөн зогсоно
Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Б.Нямгэрэл “Оношилгооны төвтэй болсноор өмнө нь манай аймагт огт байгаагүй компьютер томограф, доплеграф аппарат, бүдүүн гэдэсний уян дуран, урологийн уян дуран, шээсний бүрэн автомат анализатор, уушигны дуран гэх мэтийн 15 нэр төрлийн аппарат тоног төхөөрөмж суурилуулсан. Жилд манайхаас ойролцоогоор 900 хүн 13А маягтаар оношилгоо хийлгэхээр явдаг байсан.
Үүнээс 380 үйлчлүүлэгч компьютер томограф, 360 хүн уян дуран, 200 хүн тархины допплерографийн шинжилгээ хийлгэхээр Улаанбаатар хот явуулж байсан. Харин одоо эдгээр шинжилгээг хийлгэхээр нийслэлийг зорих урсгал бүр мөсөн зогсох болно. Өөрөөр хэлбэл, бүх шинжилгээгээ орон нутагтаа хийлгэх сайхан боломж бүрдээд байна” гэсэн юм.

Тиймээс Дорноговь аймгийн нэдсэн эмнэлгийн эмч нар шинжилгээ хийлгэх иргэдийг нийслэл рүү явуулахгүй болох бүрэн боломжтой болсон байна. Харин төрөлжсөн нарийн мэргэжлийн буюу зүрх, тархи, судасны хагалгаа хийлгэхээр л Улаанбаатар хот руу явуулах болсон аж. Эдгээр бүх тоног төхөөрөмжүүд ашиглалтад орохтой зэрэгцээд Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг хүний нөөцийн асуудлыг мартаагүй шийдвэрлэж чадсан байна. Өөрөөр хэлбэл, шинэ аппаратуудыг ашиглах эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэчихсэн байсан аж.
Тиймээс одоогийн байдлаар Оношилгооны төвөөс ашиглагдахгүй байгаа тоног төхөөрөмж гэж байхгүй гэдгийг албаныхан онцолж байсан юм. “Оношилгооны төв” ашиглалтад орсноос хойш өнгөрсөн долоо хоногийн байдлаар олон хүн үйлчлүүлээд амжсан байлаа. Тухайлбал, дуран 27, эхо 350, шүд 160, компюьтер томографаар зургаан хүн тус тус оношилгоо хийлгэсэн байна. Оношилгоо хийлгэсэн иргэд ч орон нутагтаа бүх шинжилгээгээ хийлгэж байгаадаа баяртай байсан юм.
“Орон нутагтаа бүх шинжилгээгээ хийлгээд амар байна”
Дорноговь аймгийн иргэн С.Мөнхбат “Би групп авдаг хүн. Сая группээ сунгуулах гээд нэгдсэн эмнэлэгтээ иртэл бүх шинжилгээгээ эндээ хийдэг сайхан “Оношилгооны төв”-тэй болчихсон байна. Би группээ сунгуулах бүртээ олон төрлийн шинжилгээ өгдөг.

Шаардлагатай тохиолдолд Улаанбаатар хотод очиж оношилгоо, шинжилгээ хийлгэх болдог байлаа. Харин одоо орон нутагтаа хийлгэх боломжтой болсонд үнэхээр их баяртай байна. Орон нутгийн бид нийслэлд очиж шинжилгээ хийлгэхээр явах бүрт маш их зардал гардаг байсан. Замын зардал, очоод байрлах байр, хоол, унаа гээд маш олон төрлийн зардал гардаг. Нэг удаа Улаанбаатар ороход сая төгрөгтэй явахад бараг хүрэхгүй байх жишээтэй байдаг” гэв.
Дорноговь аймгийн иргэн Л.Нэргүй “Би Дорноговь аймагтаа насаараа амьдарч байгаа. Шинэчлэлийн Засгийн газраас манай аймгийг сүүлийн үеийн бүх л техник технологоор хангагдсан “Оношилгооны төв”-тэй болгож өгсөн баярлаж байна. Шинэ оношилгооны төвийн эхо, дуранд харууллаа.
Хурдан шуурхай үнэхээр амар болжээ. Тиймээс эдийн засаг болоод цаг хугацааг маш сайн хэмнэх болж. Илүү зардал зарлагдахгүйгээр гэртээ байж байгаад бүх нарийн мэргэжлийн шинжилгээгээ хийлгэж болох нь байна” гэсэн юм. Өмнө нь Улаанбаатар хотод очиж шинжилгээ хийлгэхээр явж буй хүнийг дагаад 2-3 хүн явдаг байсан аж.
Тиймээс түүнд зарцуулагдах мөнгө тэр бүр бэлэн байдаггүйгээс болж өвчтөн цаг алдаж оношилгоо хийлгэх тохиолдол нэлээд их байдаг байжээ. Ер нь ганц Дорноговь аймаг гэлтгүй орон нутгийн иргэдэд цаг хугацаа маш чухал байдаг. Тиймээс 11 аймгийн иргэд эрт оношлогдож эмчлүүлэх сайхан боломж бий болжээ.

Шинэ “Оношилгооны төв”-өөр 600 орчим хүн үйлчлүүлжээ
Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс өнгөрсөн онд 13А маягтаар Улаанбаатар хот руу гуравдугаар шатлалын эмнэлэгт нийт 896 үйлчлүүлэгчийг зөвхөн оношилгоо хийлгэхээр явуулж байсан байна. Харин одоо нийслэлд ч байхгүй аппарат тоног төхөөрөмжүүдээр оношлуулж аймагтаа үйлчлүүлэх бүрэн боломжтой болжээ. Т
ус аймгийн “Оношилгооны төв” нь ашиглалтад орсноос хойш 600 орчим хүн оношилгоо хийлгээд байгаа нь энэ төрлийн хэрэгцээ орон нутагт ямар хэрэгтэй байсныг илгэж байгаа юм.
Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг “Манай аймагт Шинэчлэлийн Засгийн газрын санаачилгаар “Оношилгооны төв”-тэй болж байгаадаа эрүүл мэндийн салбарынхан төдийгүй Дорноговьчууд маш их баяртай байгаа. Бид аймгийн болон сумын иргэддээ оношилгооны төвтэй болсон гэдгээ мэдэгдээд, энэ талын сурталчилгааг хийж байна.

Өнгөрсөн долоо хоногт манай аймгийн бүх эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн болсон. Энэ үеэр “Оношилгооны төв”-ийн ач холбогдолтой аппарат, тоног төхөөрөмжүүдийг танилцуулсан. Олон хүчин зүйлээс шалтгаалж орон нутгийн иргэдийн хувьд нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ хийлгэхэд хугацаа алдах нь их байдаг. Тэгвэл одоо орон нутагтаа оношлуулах болсоноор эдийн засгийн, сэтгэл зүйн, цаг хугацаа гээд олон зүйл дээр давуу байдал бий болж байна” гэв.
“Оношилгооны төв” байгуулагдаж байгаатай холбоотойгоор Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг “Зайн оношилгооны төв”-тэй болсон байна. Өөрөөр хэлбэл, эмч мэргэжилтнүүд эргэлзээтэй санагдсан оношилгоог гурав дахь шатлалын эмч мэргэжилтнүүдтэй цахим хэлбэрээр холбогдож зөвлөгөө авах, санал бодлоо солилцох болсон байна.
Биднийг очиж тус аймгийн “Оношилгооны төв”-ийн үйл ажиллагаатай танилцах үеэр өмнөх өдөр нь улаан хоолойн шинжилгээ хийлгэсэн хүний оношилгооны талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмчээс зөвлөгөө авч, ярилцаж байсан юм.
Энэ мэтээр Дорноговь аймгийн “Оношилгооны төв” ийнхүү үйл ажиллгаагаа нь жигдэрч буй нь тус аймгийн төдийгүй хил залгаа Говьсүмбэр, Сүхбаатар, Дундговь, Өмнөговь зэрэг аймгийн сумдын иргэд үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм. Түүнчлэн иргэдийн эдийн засгийн хүндрэл, эмнэлгийн тусламж үйлчилгээний чирэгдэл, гурав дахь шатлалын эмнэлгийн хүлээгдэл, ачааллыг бууруулахад томоохон түлхэц болж чадсан гэдэг нь ойлгомжтой.

Ж.Отгонмягмар
Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл (0)