Хүүхдийн төв сувилалд “Бага насны хүүхдийг чийрэгжүүлэх нь” сэдэвт ажлуудыг зохион байгуулж байна
- 2014-08-15
- Эрүүл мэнд
- 0
Хүүхдийн Төв Сувиллаас бага насны хүүхдэд зуны чийрэгжүүлэлтийг хийх ажлын нэгдсэн төлөвлөгөө гарган дараахь ажлуудыг зохион байгуулж байна.
Ижил төст байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор :
“Бага насны хүүхдийг дулааны улиралд чийрэгжүүлэх нь” сэдэвт сургалт ХТС-д 2014 оны 08 сарын 12 ны өдөр зохион байгуулагдаж Сонгино Хайрхан дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс нийт 25 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа
ХТС-ын ЭЭОЗ Д.Туяа, СА-ны дарга Б.Цогзолмаа, СЗЭТ-ийн эрхлэгч Р.Отгонсайхан байгалийн хүчин зүйл болох нар, ус, агаараар чийрэгжүүлэх аргын талаар онол дадлагын хичээл зааж видео бичлэг хийж үзүүлэв. Оролцогсдод сургалтын материал тараав.
2014 оны 8 сарын 14 нд “Бага насны хүүхдийг дулааны улиралд чийрэгжүүлэх нь” сэдэвт өдөрлөг ХТС –д зохион байгуулагдлаа. Өдөрлөгт ХТС-д сувилуулж буй хүүхдийн эцэг эхчүүд, Сонгино Хайрхан дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс ирсэн нийт 27 эцэг эхчүүд хамрагдлаа.
Өдөрлөгийн зорилго нь бага насны хүүхдийг нар, ус, агаараар хэрхэн чийрэгжүүлэх талаар эцэг эхчүүдэд мэдлэг өгөх, дадлага байлаа
Өдөрлөгийн хүрээнд хийгдсэн ажлууд:
1. Чийрэгжүүлэлтийн талбайд ХТС –д сувилуулж буй хүүхдүүдийн дулааны улиралд хийгдэж буй чийрэгжүүлэх үйл ажиллагаатай танилцан байгалийн хүчин зүйл болох “Нар, ус, агаараар чийрэгжүүлэх аргын талаар тайлбарлан үзүүлэв.
2. Хоол тэжээлийн дутал, цус багадалт, сульдаатай хүүхдийн хооллолтын талаар хоол зүйч зөвлөгөө өглөө.
3. Байгалийн хүчин зүйлээр чийрэгжүүлэх видео үзүүлж, оролцогчдод сургалтын материал тараав. Мөн хүчилтөрөгчийн коктейль өглөө.
4. “Хүүхдэд иллэг хийх ач холбогдол” сувилагч Т. Бадамсүрэн тайлбарлан ирсэн хүүхдүүдэд иллэг хийх зөвлөгөөг өгөв.
5. Дээрх сургалт болон өдөрлөгт оролцогчид өгөөжтэй, үр дүнтэй сургалт болсон хэмээн дүгнэж байлаа. Өдөрлөгийн үеэр МҮОНТ ирж сурвалжлага авлаа.
Хүүхдийн төв сувилал

Сэтгэгдэл (0)