Япон улсын “Зүрхээ хамгаалъя” төслийн эмч нар айлчиллаа
- 2014-08-18
- Эрүүл мэнд
- 0
Япон
улсын “Зүрхээ хамгаалъя” сангийхан манай улсад 11 дэх жилдээП.Н.Шастины
нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн
үндэсний төвийн эмч нартай ажиллаж, зүрхний төрөлхий гажиг эмгэгтэй 300
орчим хүнд үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Энэ удаа П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2014 оны 08 сарын 10 – 08 сарын 14-ийг хүртэлажиллаа. Монгол, Японы эмч нарын баг зүрхний төрөлхийг гажиг оноштой 3 сартай хүүхдээс 25 хүртлэх насны нийт 29 хүнд тус бүр нь 5000-6000 ам доллларын өртөг бүхий судсан дотуурх хагалгааг үнэ төлбөргүй хийж өглөө.
Энэ удаагийн хагалгааны ололттой тал нь анх удаа артерийн битүүрээгүй цоргындиаметр нь 3,4х3,6 см хэмжээтэй гажгийгшүхрээр хаасан явдал юм.

3 өвчтөнд пейсмекерийн хагалгааг үнэ төлбөргүй хийж өглөө
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий, эмч Ц.Саруул нараар ахлуулсан зүрхний эмч нарын баг Солонгос улсын Korea University Hospital-ийн Профессор Kim ахлагчтай баг хамт олонтой хамтран зүрхний хэмийг удирдах(пейсмекер) төхөөрөмжийг 3 өвчтөнд үнэ төлбөргүй тавьж өглөө.
Дээрх төхөөрөмжийг манай эмч нар өөрсдөө өвчтөнд гардан тавьсан нь Солонгос профессороос өндөр үнэлгээ авасан юм. Угтөхөөрөмжийг Солонгос улсын Korea University Hospital-ийн баг хамт олон хандивласан ба нэг бүр нь 15 сая төрөгний өртөгтэй юм.

Сэтгэгдэл (0)