Д.Мөнхөө: Ийм бүтээн байгуулалтад төр анхаарал тавих хэрэгтэй байна

Өнөөдөр аюулын харанга дэлдэж байгаа зүйл бол хорт хавдар. Энэ аюулт өвчнөөр өвдөгсдийн тоо ч олширч байгаа статистик үзүүлэлт байна. Харин энэхүү аюулт өвчнийг анагаах, оношлох 300 хүний ортой “Ачлал-Оточ” эмнэлгийг “Ачлал трейд”-ийнхэн хувийн  хөрөнгөөр,  Японы талын  боловсруулсан Техник Эдийн  Засгийн Үндэслэлийн дагуу барьж байгаа билээ. Гэтэл “сайны хажуугаар саар” гэгчээр тус эмнэлгийн ажлыг тодорхой хүчин зүйлийн улмаас элдвээр гацааж байгаа аж. Энэ тухай “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөөтэй ярилцлаа.   


-Өнөөдөр тулгамдаж буй эмнэлэг, тэр тусмаа хавдрын чиглэлийн эмнэлэг нэн даруй хэрэгтэйг нийгэм даяараа мэдэж байгаа. Гэтэл “Ачлал трейд”-ийн барьж буй эмнэлгийн ажлыг гацааж байгаа тухай мэдээлэл бидэнд байна. Энэ талаар тодруулж ярихгүй юу?

-“Ачлал оточ” төсөлд эрүүл  мэндийн асуудлаар зөвлөж туслахыг  “Ачлал Трейд” компани хүссэний дагуу сүүлийн хоёр  жил  би хамтарч ажиллаж  байна. Уг  нь  бүхий л зөвшөөрлийг хууль, журмын дагуу аваад  ажиллаж  байгаа гэж би ойлгож  байгаа. Гэтэл энэ хавраас оршин суугчдын гомдлоор ажлыг нь зогсоож байгаа  нь хачирхалтай байна. Би өөрөө эрүүл мэндийн салбарын хүн. Тиймээс  өнөөдөр  монголын хүн ардад маш чухал хэрэгтэй  байгаа энэ төслийг дэмжиж ажиллах нь иргэн  миний  үүрэг. Нөгөө талаар “Ачлал трейд”-ийн М.Билэгт захирал манай  манай хөдөлгөөний гишүүн хүн. Түүнчлэн би энэ “Ачлал-Оточ” төслийг  хэрэгжүүлэхээр хамтран ажилласан Японы ТЭЗҮ боловсруулах багийн ажилд санал бодлоо оруулсан юм. 

 

-Миний дуулснаар хэсэг иргэдийг нөлөө бүхий нөхөд турхираад байгаа. Энэ нь мөнгө төгрөг, хувийн ашиг сонирхол гэж сонссон юм байна?

 

-Надад нотлох  баримт алга. Харин нэг удаа компани  дээр оршин суугчдын төлөөлөл гэх 10 орчим хүн  ирж танай барих өргөтгөлийн барилга манай байрны нарны тусгал үзэх хугацааг богиносгож, үзэгдэх орчин хязгаарлаж бидний үндсэн хөрөнгө үнэгүйдүүлсэн  тул нэг метр квадрат талбай бүрт 1 500 000 төгрөгийн “эрсдлийн төлбөр” гурав хоногийн дотор төлбөл бид гомдлоо  татаж  авна гэсэн шаардлага  бүхий зөвшилцлөлийн гэрээ авч ирж  байгаатай тааралдсан. Одоо цахилгаан тасалснаас баригдаад  байгаа 12 давхар  барилгын дотоод заслын  ажил зогсож, 180 ортой өргөтгөлийг барих ажил зогсоод  байна. 


 Монгол  хүн  ингэтлээ мөнгөний  өмнө  үнэгүйдэж , эх  орон , хүн  ард  минь  гэсэн эх  оронч  сэтгэл  ингэтлээ хүнийссэн  хэрэг үү?

 

-Бүр  цаашлан  бодоход  хавдраар  монгол  хүнийг цөөрүүлэх  алс  хэтийн  бодлогын  золиос  хүн ард  минь  болж  байгаа юм  биш  байгаа гэсэн айдас  төрж  байна. Тавилан  муутай энэ  өвчнийг  эмчлэх, оношлох  бизнесийг ашиг  олох гэсэн  хүн  бүр  барьж  авдаггүйг  дэлхийн  болон  манай орны туршлага нэгэнт харуулж  байна. Энэ  санаачлага  бол  нийгмийн хариуцлагаа  ухамсарласан, олон  хүүхэдтэй  жирийн  малчны  охин- компаний  эзэн  хүний гаргаж  чадах  хүн ардаа гэсэн  сэтгэлийн өргөл гэж  би  хүндэтгэн дэмжиж  байгаа юм. Тийм ч учраас  хавдрын эмнэлэг барьж байхад төрөөс анхаарал тавих хэрэгтэй.

 

-Бүхий л зөвшөөрөл нь хууль ёсны. Бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа явж байхад хэсэг иргэд хэн нэгний хатгалгаар ажил гацааж байхад төр яагаад дуугарахгүй байгаа юм бол?

 

-Уг нь Эрүүл мэндийн тухай хуулинд хавдрын  өвчнийг төр  хариуцаж  санхүүжүүлнэ гээд заасан  байгаа. Өнөөдөр хавдар бол үндэсний хэмжээний аюул болчихсон. Манай улсад хавдраар нас  барагчдын тоо  дэлхийн дундажаас долоо дахин их болж, өвчин улам л залуужиж байна. Үүнийг ганцхан би хэлээд байгаа юм биш. Манай эрүүл мэндийн салбарын эмч, эрдэмтэн мэргэд энэ тухай маш  тодорхой баримтанд тулгуурласан мэдэгдлийг саяхан төрийн гурван өндөрлөгт хандаж   гаргасныг хэвлэл мэдээлэлээр мэдээлсэн шүү дээ. Манайд үнэн  юм  байраа  олохоо больсон  хүнд хэцүү үед  бид амьдарч  байх шиг  байна. Хорин  жил  хүч оюун, хөдөлмөрөө зориулж  босгосон  хөрөнгөө  монгол  хүний  амь насанд аюул  учруулж  байгаа  хавдрын  өвчлөлийг  эрт оношлох, төгс  эмчлэх орчин үеийн Японы технологи, зохион  байгуулдаг арга  ухааныг эх орондоо  буй  болгохоор зорьж,  цаг  бусаар  бурхны оронд  явж  буй олон мянган  хүний  амь нас аврах,  өнчрөл  хагацал үзэж буй үр  хүүхэд  залуу  үеийг хамгаалах  сайн  санааны  үүднээс 300 ортой хавдрын эмнэлэгийн төсөл хэрэгжүүлж байгаа хэрэг шүү дээ. Уг нь өнөөдөр манай улс гурван сая хүн амтай. Гэтэл манай улсын хэмжээнд 200 хүнд үйлчлэх хүчин чадалтай Хавдарын эмнэлэг л ажиллаж байна. Гэтэл статистик баримт сөхөхөд хортой хоргүй хавдартай хүний тоо 300 мянгад хүрсэн харамсалтай мэдээ бий. Ер нь 70-80 мянган хүн амтай аймагт 200 ортой нэгдсэн эмнэлэг ажиллах ёстой. Үүнээс харвал Монгол Улсад хавдарын 10 эмнэлэг ч байсан багдахгүй нь харагдах юм. Ингэж тэмцэж байж бид сая энэ аюулт өвчнөөс салж ангижрах учиртай. Уг нь төр өөрөө хяналтдаа авах ёстой, хуулиараа заасан хэрнээ анхаарахгүй юм.


-Энэ тухай хаа сайгүй ярьж бүгд л санаа зовниж байхад төрөөс шийдээд өгчихөж болохгүй байгаа хэрэг үү. Энэ тал дээр холбогдох албаны хүмүүстэй уулзав уу?

 

-Японы  талд  энэ  төслийг дэмжиж байгаа тухай Эрүүл мэндийн сайдын гарын үсэгтэй албан бичиг хүргүүлсэн. Одоо хотын захирагч Э.Бат-Үүл талуудын төлөөлөлтэй уулзахаар тов гараад байна. Сүүлдээ ийм зохион байгуулалттай ажлаас болоод хөрөнгө оруулагч нарын ч харилцаанд өөрчлөлт орж магадгүй юм. Түншүүдийн илтгэл алдарч болох юм. М.Билэгт захирал энэ ажлыг эхлүүлэх, хөрөнгө татах гэж их ажилласан. Тэр эмнэлэг барьж буй газарт байсан 100 гаруй гаражийг эзэдтэй нь тохиролцох замаар чөлөөлсөн гээд хамгийн наад захын жишээг хэлж болно. Гадны хүн манай улсад байгаа хавдрын өвчлөлийг  ойлгоод буяны замаар хөрөнгө босгоод эмнэлэг барьж байхад бид дотооддоо яагаад ойлголцохгүй байгаа юм бэ.  


-Ахиад асууя. Хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол яваад байгаа юм биш үү. Түүнээс бус хууль зөрчсөн зүйл байхгүй юм гэсэн?

 

-Тийм л болоод гацааж байгаа хэрэг. 30 гаруй  жилийн өмнө  баригдсан 200 ортой “Хавдрын үндэсний  төв” өнөөгийн  өвчлөлийн хэрэгцээ  шаардлагаас  хол  хоцорсныг  гадаадад  олон  мянган  хүн  явж  эмчлүүлж  байгаа. 


-Эцэст нь нэг зүйл асуухад энэ бол маш том төсөл хийгээд Монгол Улсад, ард түмэнд маш хэрэгтэй зүйл гэдгийг хаа хаанаа мэдэж баймаар юм. Одоо тэгээд яах вэ?

-Хавдрын эмнэлэг хэрэгтэй эсэхээр  хүн  ардаас  санал  асуулга ч явуулж  болох юм гэж  бодогдож  байна. Ард  түмэн нэн  чухал хэрэгтэй гэж  үзвэл цаашид оруулах хөрөнгө, Японы  засгийн  газартай хэлэлцэх асуудалд төр  оролцох  учиртайг нийгэмд ойлгуулах олон түмний хөдөлгөөн  өрнүүлж  болох юм. Үнэхээр  олон нийтийн  санаа  бодол, хэрэгцээнд тулгуурласан  төрийн  бодлого явуулж  байгаа  бол татгалзах  учир шалтгаан  байхгүй  төдийгүй хэрэгтэй  нь  иргэдийн  амьдралаар нотлогдож,  эрдэмтэн судлаачид, эмч мэрэгжилтнүүдийн санал  санаачлага  дуу  хоолой  аль хэдий төрд илгээгдэж,  нийгэмд  буй  болчихсон  зүйл  билээ. Энэ асуудалд анхаарал хандуулж, оролцож, бүтээн  байгуулалтын  ажлыг  зогсоож  байгаа  бүх  хүнд, монголын нийт ард иргэд түүний  дотор хөдөөгийн   малчид, тариаланчдад  энэ  асуултыг  тавьж хариу  авах  нь зүйтэй гэж  бодож  байна. 

                                                                                                                                                           Ярилцсан:     А.Болд

 


ИЛ ЗАХИДАЛ          

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ, УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ НАР ТАНАА

 2014 оны 5 дугаар сарын 27                                                                                    Улаанбаатар хот 

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хүч хөдөлмөрөө зориулж яваа эмч, эрдэмтэн, мэргэжилтэн бидэнд төр засгийн дээд удирдлага Та бүхэндээ зайлшгүй сонордуулах ёстой нэн тулгамдсан нэгэн асуудал, мөн энэ асуудлыг шийдвэрлэх боломж байгааг энэхүү ил захидлаар дамжуулан өргөн барьж байна.  Монгол Улс элэгний хатуурал, хавдар үүсгэдэг вирүст хепатитын халдварын тархалт нэн өндөр улс орны тоонд багтдаг гэдгийг бид бүгдээрээ мэдэх билээ. Өнгөрсөн хугацаанд төр засгаас энэ асуудалд анхаарч, тухайн үеийнхээ боломжийн хэрээр арга хэмжээ авсаар ирсэн боловч вирүст хепатитын тархалт төдийлэн буурахгүй, хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөө даамжирч байгаа нь бидний сэтгэлийг зовоож байна.

 

Өнөөдөр Монгол Улс зуун мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их байгаа нь үнэхээр өр өвтгөсөн баримт юм. Тулгамдаад байгаа энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх, вирүст хепатитын тархалтыг тогтоосон хамгийн сүүлийн судалгааны үр дүнг хэлэлцэх зорилготойгоор Оном сан, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимээс хамтран “Монгол Улс дахь вирүст хепатитын өнөөгийн байдал цаашдын зорилт” сэдэвт хурлыг энэ оны 3 дугаар сарын 26-нд зохион байгуулсан. Энэ хурлын үеэр нарийн мэргэшсэн 80 гаруй эмч, эрдэмтэн судлаачид урьд өмнө хийгдсэн вирүст хепатитын тархалтын судалгаанууд мөн 2013 онд Оном сан, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхим хамтарч Монгол Улсын хэмжээнд хориос дээш насны хүн амын дунд явуулсан судалгаагааг авч хэлэлцээд, өнөөгийн байдлаар Монгол Улсад 300 мянга гаруй хүн архаг вирүст хепатитын халдвартай байна гэсэн дүгнэлт дээр санал нийлсэн юм. Энэ нь монгол түмний эрүүл мэнд, цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн асуудал юм.

Аюулын харанга дэлдээд буй энэ өвчнийг, төр засаг анхааралдаа авч нэн яаралтай тодорхой арга хэмжээ авах цаг нь ирсэн гэж бид үзэж байна. Сайшаалтай нь өнөөгийн дэлхийн шинжлэх ухааны хөгжил, манай орны анагаах ухааны хөгжил, бололцоо энэхүү элэгний өвчлөлийн нийтийг хамарсан уршгаас хагацаах боломжтой үед ирээд байна. Иймээс Та бүхнийг дараах гурван үндсэн асуудалд төр засгийн болон Монголын нийт иргэдийн анхаарлыг төвлөрүүлэн зангидахад туслахыг хичээнгүйлэн хүсэж байна. Үүнд: 

1. Нийт хүн амыг хепатитын вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулан хяналтанд бүртгэн авч энэ өвчин даамжрах, бусдад халдвар тараахаас урьдчилан сэргийлэх, элэгний хавдар, хатуурлыг эрт оношлох зэрэг үйл ажилгааг эрчимжүүлэх 

2. Вирүст хепатитын эсрэг сүүлийн үеийн шинэ эм, эмчилгээг Монгол Улсын иргэдэд санхүүгийн хүндрэл багатайгаар ханган нийлүүлэх боломжийг бүрдүүлэх 

3. Элэг шилжүүлэн суулгах төвүүдийг ээлж дараатай, яаралтай байгуулах. Энэ үйл хэрэгт тодорхой туслалцаа үзүүлэх гадаад, дотоод хүчин зүйлс, үндэсний боловсон  хүчний чадавхи бүрдээд байгааг энд дурьдахад таатай байна. Үнэхээр ч та бүхэн энэ үндсэн гурван чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд, мэргэжлийн эмч, эрдэмтэд бид хүч нэмэн монгол түмнээ вирүст хепатитын аюулаас аврах түүхэн бололцоо нээгдээд байна.

Эцэст нь төр засгийн дээд удирдлага Та бүхэн минь биднийг дэмжин хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна. 

Монгол төрийн мэлмий тунгалаг, монгол хүн бүр эрүүл байх болтугай! 

Монгол Улсын Шинжлэх ухааны академи

П.Нямдаваа Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Эрүүлийг  хамгаалахын гавьяат ажилтан

Б.Цэрэндаш Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор

Д.Рэгдэл Академич, Биологийн шинжлэх ухааны доктор, профессор, төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат ажилтан, 

Ц.Оюунсүрэн Академич, Биологийн шинжлэх ухааны доктор, профессор

Монголын Анагаах ухааны академи

Ж.Оюунбилэг Академич, Биологийн шинжлэх ухааны доктор, профессор

Р.Сандуйжав Академич, Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат  эмч

М.Шагдарсүрэн Академич, Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат эмч

Монголын гастроэнтерологи эмч нарын нийгэмлэг

Б.Дагвадорж Анагаах ухааны доктор, профессор, Монгол улсын гавьяат эмч

Б.Даваадорж Анагаах ухааны доктор, дэд профессор

Монголын элэгний эмгэг судлалын холбоо

О.Баатархүү Анагаах ухааны доктор, дэд профессор

Монголын Дархлаа-Бичил амь судлалын нийгэмлэг

С.Цогтсайхан Анагаах ухааны доктор, профессор

Б.Ганбаатар Анагаах ухааны доктор, профессор

Г.Жамба Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

Ө.Ганчимэг Анагаах ухааны доктор, НЭМХ-ийн захирал

Б.Цацралт-од Анагаах ухааны доктор

ЭМШУИС-ийн биостатистик, эпидемиологийн тэнхим

Д.Даваалхам Анагаах ухааны доктор, дэд профессор

Клиникийн нэгдүгээр эмнэлэг

Н.Туул Анагаах ухааны доктор

Б.Болормаа Анагаах ухааны доктор

Б.Энхжаргал Анагаах ухааны доктор

Б.Ганчимэг НУ-ны магистр, ахлах зэргийн эмч

Клиникийн хоёрдугаар эмнэлэг

Р.Амараа Анагаах ухааны доктор

Б.Гэгээбадрах Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч

Р.Байгаль Анагаах ухааны докторант

Б.Дөлгөөн Анагаах ухааны магистр

О.Мөнхсайхан Анагаах ухааны магистрант

Клиникийн гуравдугаар эмнэлэг

С.Наранцэцэг Анагаах ухааны доктор, клиникийн профессор

С.Буянхишиг Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч

Ч.Өлзийжаргал Ахлах зэргийн эмч

Г.Бадамцэцэг Анагаах ухааны доктор, ахлах зэргийн эмч

Г.Улзмаа Тэргүүлэх зэргийн эмч

П.Оюухүү Анагаах ухааны магистрант

М.Бадрах Дотрын эмч

Халдварт өвчин судлалын үндэсний төв

Д.Нямхүү Анагаах ухааны доктор, дэд профессор

М.Тунсаг Клиникийн профессор

М.Алтанхүү Анагаах ухааны доктор, дэд профессор

Д.Батдэлгэр Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч

Б.Саруул Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч

Б.Батсүх Анагаах ухааны докторант, ахлах зэргийн эмч

Г.Сарангуа Анагаах ухааны доктор

Н.Отгон Анагаах ухааны магистрант, ахлах зэргийн эмч

Хавдар судлалын үндэсний төв

Ч.Мөнхзаяа Элэг цөсний их эмч/гепатологич/

Д.Оюунцэцэг Дүрс оношлогооны их эмч

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв

Г.Отгонсүрэн Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч

Ж.Сарангэрэл ЭБЭ, ахлах зэргийн эмч

П.Энхзул Анагаах ухааны магистрант, гастроэнтерлогич

ЭМШУИС-ийн элэг, цөс, ходоод, гэдэсний эмгэг судлалын тэнхим

С.Бадамжав Анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх эмч

Н.Бира Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч

Х.Оюунцэцэг Анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх эмч

Н.Баярмаа Анагаах ухааны доктор, зөвлөх эмч

ЭМШУИС-ийн ХӨС-ийн тэнхим

О.Баатархүү Анагаах ухааны доктор, дэд профессор

Р.Оюунгэрэл Анагаах ухааны доктор, дэд профессор

Н.Хоролсүрэн Анагаах ухааны доктор

Б.Байгал Анагаах ухааны магистр, клиникийн профессор

АВМА эмнэлэг

Д.Алимаа Анагаах ухааны доктор, клиникийн профессор

Ренчиндаваа эмнэлэг

Г.Зулхүү Анагаах ухааны доктор, дэд профессор

Д.Лүндиа Гастроэнтерологич, тэргүүлэх зэргийн эмч

Дархан детект эмнэлэг

Р.Бямбаа Анагаах ухааны доктор, дэд профессор

Х.Цэрэннадмид Клиникийн профессор

Ренчинжугнай эмнэлэг

П.Эрдэнэчулуун Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч

Т.Баянбайгаль Дотрын эмч

Багахангай дүүргийн эрүүл мэндийн нэгдэл

Б. Давгадорж Дотрын эмч

БЗД-ийн нэгдсэн эмнэлэг Баянзүрх эмнэлэг ХХК

Д. Бадамсүрэн Гастроэнтерологи

Д. Хишгээ Гастроэнтерологи

Б. Гаачин   Гастроэнтерологи

Ц. Баяржаргал   Гастроэнтерологи

Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг

Д.Оюунмаа Дотрын эмч

Э. Одгэрэл Дотрын эмч

Ц. Гомбо  Дотрын эмч

Х. Амартүвшин Дотрын эмч

Д. Бадамсайхан Дотрын эмч

Л. Рэнцэнханд халдварт

Б. Баярхүү  халдварт

БЗД-ийн Эрүүл мэндийн нэгдэл

М.Юмжирдулам Гастроэнтерологич

Я.Баяржавхлан Геронтологи

Д.Цолмон Нефрологи

Л.Содномпил Дотрын эмч

Б.Уранчимэг Эндокринологи

Г.Мөнхтуяа Кардиологи

Ж.Аръяандар Дотрын эмч

Д.Эрдэнэтуяа Кардиологи

Д.Даваадулам Эндокринологи

Р.Энхтайван Кардиологи

М.Соёлмаа Халдвартын эмч


БГД-ийн эрүүл мэндийн нэгдэл

Б.Шинэхүү Дотрын эмч

О.Нямлхагва  Дотрын эмч

Г.Ест Халдвартын эмч

Б.Шинэхүү Дотрын эмч

О.Нямлхагва Дотрын эмч

Хан-Уул эрүүл мэндийн нэгдэл

Д. Соёлэрдэнэ Гастроэнтерологи

Л. Мэдэхгүй Дотрын эмч

Ж. Лайла Дотрын эмч

Ц. Гэрэлтод Дотрын эмч

Б. Энхжаргал Дотрын эмч

Т. Уранбилэг Дотрын эмч

П. Төгсжаргал Халдвартын эмч

Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэг

О. Мандах Дотор

Ц. Чанцалдулам Гастроэнтерологи

Г. Биндэрьяа Гастроэнтерологи

Ч. Анхзул Дотор

Л. Чимэдлхам Кардиологи

С. Байгальмаа Кардиологи

Б. Цэгмид Халдварт

Ц. Батнаран Халдварт

Н. Ариунболд Халдварт

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл

Ц.Хонгорзул Дотор

Р.Баярсайхан Кардиологи

Б.Цэцгээ Дотор

Г.Энхболор Дотор

Ш.Долгор Дотор

Г.Цэвэлмаа Кардиологи

Отгонхүү Халдварт

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг

Ц. Наранцэцэг Дотрын эмч

А. Дэлгэрбаяр Халдварт

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл

Б. Тунгалаг Дотрын их эмч

А. Амаржаргал Кардиологи

 С. Ганшүр Дотор

Б. Дэмбэрэл Дотрын их эмч

Ч. Эрдэнэчимэг Дотрын их эмч

Х. Батцэцэг  Дотрын их эмч

Т. Сувдаа Дотрын их эмч

Н.Цолмон Дотрын их эмч

 Н. Одонтуяа Гастроэнтерологи

Б. Анхмаа Их эмч

Э. Золжаргал Их эмч

Б. Уламбаяр Дотрын их эмч

Ж. Алтанцэцэг Дотрын эмч

Ц.Ургамалцэцэг Халдварт


Дэмжиж буйгаа илэрхийлсэн хүмүүс


Г.Занданшатар Судлаач, Станфорд их сургууль, АНУ

Х.Одбадрах Шинжлэх ухааны доктор, Оакридж үндэсний лаборатор, АНУ

Л.Гэрэлээ Тэргүүн, Монголчуудын холбоо, Чигаго, АНУ

Ш.Алтанбадралт Шинжлэх ухааны доктор, Кинг Абдулла их сургууль, Саудын Араб

А.Дөлгөөн Докторант, Алберт Эйнштейн анагаах ухааны их сургууль, АНУ

Б.Баттуяа Докторант, Иллинойс их сургууль, Чигаго, АНУ

 

Оном сан

Я.Дагвадорж Анагаах ухааны доктор, профессор

Б.Баярмагнай Анагаах ухааны доктор, дэд профессор

Д.Наранжаргал Анагаахын шинжлэх ухааны доктор

Д.Бэхболд Анагаах ухааны докторант

Д.Наранбаатар Шинжлэх ухааны доктор

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.70.46.205)

    2014-09-06

    Bat uul Darga Xabdriin emneleg barij bgaa medeeleliig sonsood mongoliin ard tumend mash eregtei buteen baiguulalt xiij baigaa yum bna shuu dee. Tsaashid Xotiiin Zasag Dargiin tamgiin gazartai xamtran ajillala emneleg barilga eruul mendiin salbart xeregtei bgaa. Iim zuxul xeregtseetei buteen baiguulalt xiij bgaa aj axuin negjiin gazriig xuzingui bolgoxgui gej xelsen Bat uul darga

  • suugch (103.26.193.16)

    2014-09-06

    unensait dandaa neg taliig barij hudlaa yum bchdeg yagaad gevel ta nariin hudlaa yum bcheed bgaa munhii abgai huul bus zuiliig demjeed bna manai irshin suugchid hotiin dargatai naad munhii abgai bulegt abgai nariig bas hotiin ene buh asuudaltai holbootoi udardah humuustei hamt uulzalt zohion bguulj ene humuusiin huuli zurchij bgaa acuudliig heleltseed ajiliig n zogsooh n zub yum bna gej yzeed zogsooson yum za yu hudlaa bilegt abgai zunug munhii emgen 2iin ter 1500000 gedeg yria chin shoy bgaa yum tegeech ch hunii amidarch bgaa bairnii urid75m baishin barih geed huul bus zuil hiij bgaagaa eruusuu oilgohgui yum a uuriinhun bairnii urid tsonhiig haad baishin barij bgaa bol yaj ***** ybij bh boloo ene hoyr abgai achlaliin hiij bgaa huul bus barialgiin ajliig zogsooj ugch ard tumendee zub shiidver gargaj ugsun hotiin darga bat uul dargadaa blala tani hiij bgaa ajil buhniig chin urgelj demjdeg shu tsaashdaa bur ih demjih bno

  • Zochin (103.26.193.1)

    2014-09-05

    Monhoo darga naad boo saidaa boliul mongoliig samaraad duuslaa shuu