Хүүхдийн нүдний өвчнийг эрт илрүүлж эмчлэх хэрэгтэй

Амблиопи  буюу залхуу нүд

Энэ өвчин нь хүүхдийн нүдний өвчний 2-3 хувийг эзэлдэг ховор тохиолдох өвчин. Энэ өвчний үед нэг ба хоёр нүдний хараа муудах, зохих эмчилгээг үр дүнтэй хийгээгүйгээс солир болж үлдэх аюултай байдаг. Өвчний шалтгаан нь гэрлийн буруу хугарлаас хамаардаг ба үүнд ойрын тусгалт, холын тусгалт орно. Үүнийг дүгнэн таньд ойлгоход дөхөм болгоход хоёр нүд хосоороо биш нэг нэгээрээ гаднаас тусган авч буй зүйлсээ тус тусдаа тархи руу мэдээллэж байна гэсэн уг. Тархи нь нүдний илгээж буй сайтар боловсруулсан 2 зургийн тусгалыг хүлээн авахад амар байдаг бол харин бүдэг, бүүдийсэн зураглалыг хүлээн авахдаа тун хайхрамжгүй хандсан хариуг өгдөг. Тархи түүний зураглалыг хайхрамжгүй авах тутам харааны системийн хөгжлийн хурдцад саад учруулж, удаашруулах ба үүнээс улбаалан нүд нь сайтар зураглалтайг биш чанар муутай дүрсийг тархи руу илгээсээр байдаг. Эцэг эхчүүд ихэвчлэн галзуу нүдийг хараад мэдэж чаддаггүй. Үүний учир нь нүдэндээ биш тархийд байдагт оршдог. Тархи нь хоёр нүдний дүрсийг хоёуланг нь зэрэг хүлээн авч чадаагүйгээс галзуу нүд хэмээх энэ өвчин нь хүүхдийн хараанд нөлөөлдөг. Хоёр нүдний хараа нь дүрс нэгнээсээ аль хэр зайтай байгаа эсэхийг мэдээлдэг бол дээрх өвчтэй хүүхэд энэ зайг мэдэрч чаддаггүй. Ихэнх хүүхдэд онцлог шинж илрэхгүй бөгөөд эмч дээр очиж оношлогдох нь их байдаг. Гэсэн хэдий ч:

- Нүдээ нээхдээ сул байх
- Нүдээ анихдаа мөн сул байх
- Хүүхэд нүдээ онийлгож харах
- Хүүхэд нэг нүдээ гараараа үрэх зэргийг ажиглавал та хүүхдээ нүдний эмч дээр авч очоорой.

Эмчилгээнд: Нүдний даруулгыг сайн муу нүдэн дээр даруулж хөгжил сул байгаа нүдийг сайжруулна. Үүний тулд та хүүхэддээ нүдний дасгалтай ДВП үзүүлэх, түүнийг дуурайн хийх нь нүдний хараа хөгжилд сайнаар нөлөөлнө. Үүнээс гадна нүдний шил нь нэг ба хоёр нүдний хараанд сайнаар нөлөөлдөг. Мөн нүдэнднь кристаль линз суулгах хагалгааг хийдэг. Хэрвээ таны хүүхдийн нүд 4 нас хүртлээ засагдахгүй бол цаашид бараг засагдах боломжгүй. Иймээс хүүхдийн тань нүд нэг л хэвийн биш байвал та 14 сартайгаас нь өмнө эмчид хандах нь чухал юм.

Нүд солир харах, эргэлдэх өвчин

Энэ өвчний шинж тэмдэг нь хараа энгийн байгаа үед нүд бүр дүрсийг тархи руу илгээхэд холбоотой нэг дүрсээр илгээгддэг. Энэ өвчний үед хоёр нүдийг эмчлэх шаардлагатай. Эмчилгээнд нүдний боолт, нүдний шил, нүдний хагалгаа орно.

Псеудострабисмус

Зарим хүүхдүүд төрөхдөө л хамрын дээд хэсэг болох гүүр ба нүдний дотор талын өнцөг хоёрын хооронд арьсны нугалаатай байдаг. Хүүхдийн хараа жирийн байгаа үед энэ нугалаа хүүхдийг солир мэт харагдуулах нь ч бий. Энэ нь тийм ч их санаа зовох зүйл биш юм. Харин энэ өвчний үед хүүхдийн хамрын дээрх гүүрний арьс хэт ургах ба үүнээс шалтгаалан нүдний хараанд тээг болдог. Энэ нь нүдний ноцтой өвчин биш ч мэс заслаар эмчилж болох юм. Иймээс та хүүхдийн тань нүдэнд нэгл өөрчлөлт гарсан мэт санагдвал үед эмчид хандаарай.

Нулимсны суваг бөглөрөх

Хүүхдүүдийн нулимсны суваг бөглөрөх нь элбэг тохиолдоно.. Нүд хамрын хооронд байдаг суваг бөглөрснөөс уг өвчин үүснэ.

Шинж тэмдэг нь

- Их хэмжээгээр нулимс гоожих буюу хацар даган урсана.
- Нүднээс усархаг, идээрхэг шингэн гарна.
- Сормуусаа нээхэд хүндрэлтэй байна.
- Нүдээ үрнэ. Энэ үед эмчилгээнд нь нүд ба хамрын хооронд их зөөлнөөр массаж хийнэ.

Эмчийн зааврын дагуу антибиотик ба тосон уусмалыг нүдэнд дусаана. Шаардлагатай гэж үзвэл нүдний хагалгаа хийдэг.

Рэфрактив шинж

Нүд нь тархинд цэвэр тунгалаг дүрсийг дамжуулах шаардлагатай байдаг. Нүдний торлог бүрхэвч, нүдний кристаль линзийн хоорондох замд асуудал үүснээс хол, ойрын хараа муудна. Энэ үед та хараагаа шалгуулсны үндсэн дээр нүдний шил, линзийг тааруулан зүүгээрэй. Хүүхдийн нүдний өвчнийг эрт эмчлээгүйгээс хүндрэл үүснэ. Дээрх өвчнүүд нь хүүхдүүдэд элбэг тохиолддог бол ховор тохиолдох өвчнүүд ч байдаг. Үүнд:

- Хүүхэд их бага жинтэй төрөх нь нүдний торлогт очих судасны хөгжилд муугаар нөлөөлж улмаар бүүр хараагүй болгох нь ч бий. Энэ нь түүний хүүхэд насанд илрэхгүй ч өтөл насанд нь илрэн хараагүй болгох ч бий.
- Хэрвээ хүүхдийн эцэг эх, түүний ойр дотны хамаатанд хараагүй хүн байсан бол уг өвчин удамшиж, хүүхэд хараагүй төрж болно.
- Хүүхдийн хоёр нүдний мэдрэлийн судсанд өөрчлөлт орсноос ойрын хараа муудалт үүснэ.

Эдгээрээс гадна нүдний даралт ихдэх өвчин нь цусны даралтын хүндрэлээр гарах ба ураг болон шинэ төрөгчийн мэдрэлийн судас гэмтснээс шалтгаалан үүснэ. Хэрвээ таны хүүхдэд доорхи шинж тэмдэгүүд илэрвэл та эмчид хандаарай.

1. Нүдээ тал бүр тийш хурдан хурдан хөдөлгөөд байвал
2. Өдөржингөө нүднээс нь ус гоожоод байвал
3. Нүд, гэрэлд хэт мэдрэг бол
4. Нүдний хараа солигдвол
5. Хэдэн өдрийн турш нүд улаан хэвээр байвал
6. Нүдэнд цагаа, толбо унавал
7. Хүүхэд нүдээ үрж, нухаад байвал
8. Хүүхдийн нүд солир харагдвал
9. Хүүхэд толгойгоо үе үе сэгсрээд байвал
10. Зовхи хэт унжвал
11. Нэг ба хоёр нүд хавдаж, томорсон мэт санагдвал
12. Хүүхдийн хүүхэн хараа жижгэрч, томорсон бол
13. 3 сараас доош сартай хүүхдийн нүдэнд хамаагүй хүрэхгүй байх
14. Хүүхдийн нэг нүд хаагдвал
15. Хэрвээ хүүхдийн нэг нүд анивчаад байвал.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Жб (37.76.22.85)

    2022-04-01

    Бүгд л ижил юм бичих юм муудаж байга бол ингэ тэг ингэж байгаарай тэгж өайгаарай гэсэн зөвөлгөө байхгүй юм аа Мэдээж эмчид үзүүлэнэ гэхдээ та мэдсэн бол ийм зуршилд хэвшүүлээрэй эдр гнсэн юм юууууч бхйгүй Анхан шат гэдэг юм байдгүй юм ууу