Happy veritas эмнэлэгт ЭМД-ын урамшууллаар үнэгүй оношлогоо, шинжилгээ хийлгээрэй

-Сүүлийн гурван жил эмнэлгийн үйлчилгээ аваагүй иргэд харшил, хавдар, ерөнхий шинжилгээ өгөх боломжтой-

Бид цалингаасаа эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг. Ингэснээр жилд нэг удаагийн ерөнхий шинжилгээ оношлогоонд хамрагдах боломжтой байдаг бөгөөд хуульд заасан тэдгээр боломжоо ашиглаж чадаагүй иргэдэд төрөөс урамшууллын эрүүл мэндийн эрхийг олгодог.

Тэгвэл энэ сараас эхлэн сүүлийн гурван жил тасралтгүй шимтгэл төлсөн иргэдэд 80 мянган төгрөгийн оношлогооны урамшууллыг олгоод байгаа билээ. Зохих даатгуулагч 2014 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл урамшууллаа авч оношлогоо шинжилгээ хийлгэх боломжтой.
Эрүүл мэндийн даатгалтай, шаардлага хангасан иргэн та “Хаппи веритас” эмнэлэгт хүрэлцэн ирж тус бүр нь 80 мянган төгрөгтэй тэнцэхүйц үнэ төлбөргүй оношлогоо шинжилгээ хийлгээрэй.

Та дараах тохиолдолд даатгалын урамшууллыг харъяалал харгалзахгүй авах эрхтэй:
-Эрүүл мэндийн даатгалаа жил бүр тогтмол төлсөн.
-Дараалсан 3 жилийн хугацаанд ЭМД-ын сангаас тусламж үйлчилгээний зардал гаргуулаагүй
-16-аас дээш насны
-ЭМД-ын гэрчилгээгээ баталгаажуулсан.
Жич: Шимтгэлээ нөхөн төлсөн тохиолдолд тусламж, үйлчилгээ авах боломжгүй.

Та Эрүүл мэндийн даатгалын урамшуулалд хамрагдах боломжтой эсэхээ www.ndaatgal.mn вэбсайтаас шалгаж, холбогдох мэдээллээ аваарай.

Хаппи веритас оношлогооны төв

Хаяг: БГД, 5-р хороо, 95-р байр

Утас: 70170303, 88014836, 96639473, 91929409

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • САРАА (182.160.3.72)

    2016-10-03

    ЛИДВЕРИЙГ УУГААД 3САР БОЛЖ ДУУСАХААС НЬ ӨМНӨ ДАХИН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХ ҮҮ

  • (202.179.23.237)

    2014-09-08

    thanks