Нялхсын эндэгдэл 7.0 хувиар нэмэгджээ
- 2014-09-12
- Эрүүл мэнд
- 0
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 54240 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо54586 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх2.9 хувиар, хүүхдийн тоо3.0 хувиар өсчээ. Мөн нялхсын эндэгдэл805 болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.0 хувиар, тав хүртэлх насандаа984 хүүхэд эндэж нийт 7.0 хувиар нэмэгджээ. Мөн нийгмийн даатгалын сангийн орлого854.9 тэрбум төгрөг, зарлага841.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 4.4 хувь, зарлага21.2 хувиар өссөн байна. Нийгмийн халамжийн сангаас196.8 мянган хүнд93.2 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо8.0 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 5.7 хувиар өсчээ.Түүнчлэн улсын хэмжээнд энэ оны эхний найман сард17615 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс4.7 хувиар өссөн байна. Мөн нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэ г512, бусдын бие махбодид гэмтэл учруулах 464 зэрэг гэмт хэрэг өссөн нь нөлөөлсөн гэдгийг Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг онцоллоо

Сэтгэгдэл (1)
zochin (202.179.20.249)
emneleg ni uuruu alaad baigaa um chin yaj endegdel buurah um. deer ni haruitslagagui erseg ehk haluun togoo gald tulj *****. yadyy humuus ni gadaa tavij ulsuj hulduuj *****, tootsoogui tuluwlultgui neg em uuj ***** ingeed bodohoor emegteichuudiin sabiig booh l alga neg b.na daa. emch emnelegt ch amar ***** huuhed baihgui. iim haruitslagagui niigemd huuhed hun bolgoh gej horvood ireh um daa. ednii tuluu sanaa zovj hiih ajiltai humuus daanch alga. haramsmaar ene horbood hun bolj irch baigaa huuhduud min hairan umdaa