Зөв хоолловол цөс өвдөхгvй
- 2014-10-09
- Эрүүл мэнд
- 0
Монголчуудын дөрвөн хvний нэг нь элэгний өвчтэй гэсэн судалгаа бий. Тэгвэл цөсний vрэвсэлтэй хvний тоо vvнээс ч хол давдаг гэнэ. Цөс нь хvний иддэг хоол хvнсэн дэхь өөх тосыг задалж, уусамтгай болгох зориулалттай гол эрхтэн ажээ.Хvн удаан хугацаагаар хоол идэхгvй тохиолдолд цөс ялгарахгvй өтгөрч, органик бус бодис тунаж улмаар чулууждаг байна. Гадныхан монголчуудын ихэнх нь цөсний vрэвсэл эсвэл чулуутай байдгийг гайхдаг. Тэгвэл энэ нь тогтсон цагт өдрийн хоол идэлгvй өдөржин хоосон байж байгаад орой нь буруу хооллолттой шууд холбоотой ажээ. Шинж тэмдэг Баруун хавирга доогуур хөндvvрлэх, өглөө ам гашуун оргих, хоолонд дургvй болох, дотор эвгvйрэх, зарим тохиолдолд нvvрний арьс буюу нvд шаравтар туяатай болох, уур уцаартай, цухалдаа болдог.Эмчилгээ Архагшсан цөсний vрэвслийг эмчлэх хамгийн найдвартай арга нь зөв хооллолт юм. Доорх зөвлөгөөг баримтлавал цөсний өвчний тухай мартах болно. Бага багаар тогтмол цагт хоолло -Хоолыг хэт халуун эсвэл хөрсөн хойно идэхгvй байх -Хурц амттай, өтгөн шөл идэхээс зайлсхий -Цагаан идээ, жимс зэргийг аль болохоор ихээр идэх хэрэгтэй.
Цааган идээ нь хоол боловсруулахад чухал vvрэгтэй кальци, уургаар баялаг байдгаас гадна цөс өвчлөх vед ходоодны хvчил шvлтлэгийн баланс, хvчил ихдэх тал руу алдагдсаныг тэнцвэржvvлж өгдөг. Харин жимс, ногоо, ялангуяа А,С витаминаар баялаг vхрийн нvд, улаан чинжvv, сонгино, лаазалсан хvнс, архийг хориглохоос гадна давсны хэрэглээг багасгах хэрэгтэй.
Уламжлалт засал Цөс өвчлөх шалтгаан нөхцөл нь удаан хугацаагаар архи уух, биед таарамжгvй идээ ундааг байнга хэрэглэх зэргээс хvний хоол боловсруулах шингээлтийн хэвийн зохицолдоо алдагдахаас vvсдэг байна. Цөс нь элгэнд барилдаж шарын цөвийг хадгалах уут учраас цөсийг эмчлэх нь элэгний өвчинг засахтай нарийн уялдаа холбоотой ажээ. -Ямар ч амьтны цөс хvний цөсний өвчинд тустайгаас хамгийн дээд нв баавгайн цөс юм. Гэхдээ баавгайн цөсний чадал их тул хамаагvй хэрэглэж болохгvй, эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Тарваганы цөс шарханд тустайгаас гадна архины хороос vvдсэн өвчнийг анагаадаг.
-Цагаан ямааны сvv, vхрийн сvvний ээдэм нь элэг, цөсний өвчинд тустай.
-Цөсний хvvдийн vрэвсэл болон цөс чулуужихад барагшины хандыг 200 гр буцалсан усанд анхны өдөр таван дуслыг, хоёр дахь өдрөөс хоёр, хоёр дуслаар нэмэгдvvлж арав хоног ууна. Гэхдээ барагшин нь олон янз байдаг бөгөөд төмөр гардаг хадны барагшин нь элэг, цөс, нvдний өвчинд сайн.


Сэтгэгдэл (0)