АНУ-ын Конгресс эболатай тэмцэхэд 750 сая ам.доллар хандивлалаа

 Баруун Африкт дэгдсэн эбола вирусийн халдвар хяналтаас гарч, халдварын тархалт хурдацтай өсч байгаатай холбогдуулан олон улсын зүгээс анхаарал хандуулж эхэллээ. Уг вирусийн тархалттай тэмцэхэд зориулж АНУ-ын Конгресс нэмэлт 750 сая ам долларын туслалцаа үзүүлэхээ өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн юм. Энэ нь мөнгөн хэлбэрээс гадна ДЭМБ–ын бусад тусламжийн хүрээнд халдвар тархсан улс орнуудад хуваарилах ажээ. Мөн эболагийн халдвартай тэмцэх ажилд Япон улс62 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн юм. Харамсалтай нь одоогоор олон улсад хүлээн зөвшөөрсөн эм бэлдмэл, вакцин гараагүй байгаа бөгөөд ОХУ, АНУ, Их Британи, Канад, Япон зэрэг улсын эрдэмтэд вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа аж.

 

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)