А.Амбасэлмаа: Голомттой бүсээс ирсэн Нигерийн хоёр иргэнийг буцаасан
- 2014-10-16
- Эрүүл мэнд
- 0
Баруун Африкийн орнуудад хурдацтай тархаж буй эбола вирусийн тархалтын талаар ЭМЯ болон ХӨСҮТ-өөс өчигдөр анхаарууллаа. Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга А.Амбасэлмаагаас дараах зүйлийг тодрууллаа.
-Хил дээр хорио тавиагүй учир голомттой улсаас халдвартай хүн манай улсад орж ирэх магадлалтай. Тиймээс гаднаас ирж буй хүмүүст ямар хяналт тавьж байна вэ?
-Өвчлөлт тархсан бүс нутагт хилийн хорио тавиа гүй байгаа. Гэсэн хэдий ч манай орон гаднаас ирэх иргэдэд сайн хяналт тавьж байна. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын удирдлага болон ажилчид хяналттай ажиллах үүрэг хүлээсэн. Голомттой бүсээс ирсэн Нигерийн хоёр иргэнийг нисэх онгоцны буудлаас буцаасан.
-Уг вирусийн гол тархалт нь юунаас үүдэж байна. Иргэд эбола вирусээр өвчлөхгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?
-Ерөнхийдөө манай зүгээс албан байгууллагад байнга анхааруулга хүргүүлж, зөвлөмж мэдээлэл өгч байна. Энэ өвчин 2-21 хоногийн нууц үедээ бусдад халдварлах нь бага байдаг. Вирус шүлс, цус, үрийн шингэн зэрэг бүхий л шингэн зүйлээр тархаж байна. Хамгийн гол нь хүртэхүйн замаар дамждаг болохоор их хурдацтай тархаж байгаа юм. Тиймээс хувийн ариун цэврээ л сайн сахих хэрэгтэй. Ард иргэд онцын шаардлагагүй бол вирус тархсан улс руу явахгүй байхыг анхаарах хэрэгтэй.
Г.ХАШБААТАР

Сэтгэгдэл (5)
(49.0.128.38)
ЗӨВ ХӨ ӨДИИД ИРЖ ЦАС ХУДАЛДАЖ АВАХ ГЭЭГҮИ Л ЮМ БОЛ ЮУГАА ХИИЖ ТЭД ИРДЭГИИН
(202.179.15.8)
МАНАЙ ЭМНЭЛГИЙН НӨХДҮҮД ШАЛГАЛТАА САЙЖРУУЛАА.ӨШӨӨ САЙТАР УХУУЛГА ХИЙ АРД ТҮМЭН ЧИНЬ МЭДЛЭГЭЭРЭЭ ТУН ХОМС БАЙНА.МӨН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД ХҮҮХДҮҮДЭД СУРГУУЛИЙН ЭМЧ ГЭЖ НӨХДҮҮДЭД СУРТАЛЧИЛГАА САЙН ХИЙЛГЭЭ.АЛБАН ГАЗАРТ АРИУТГАЛАА САЙН ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.ГАДНЫ ХАР АФРИК МЭТЧЛЭН МАНАЙ ОРНЫ СУЛ ДОРОЙ ХАРИУЦЛДАГА СУЛЫГ АШИГЛАХ ЦАГ НЬ ИРЧИХЭЭД БАЙГАА ЭНЭ ҮЕД АРД ИРГЭДЭЭ БОЛОН АЛБАН ГАЗРУУДАД СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙЛГАХ НЬ ЧУХАЛ.ЭНЭ БОЛ ЗЭВСЭГГҮЙ ДАЙН ГЭСЭН ҮГ.БАЙГАЛ ЭХ БИДНЭЭС ХАРИУГАА АВАХ ГЭЖ БАЙГАА ШҮҮ.БАЙГАЛЬАА ХАЙРЛА
zochun (202.179.15.8)
Xapyydig ***** opuulaa.Manaid baigaa xapuudaac medeelel abch bgaa.Bas Amepuk bna sh uu dee.Xjnaltaa changalaa.
1958.mn (180.235.185.198)
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
(150.129.143.37)
tegj l uzeerei dee. tegehgui bol naad sarmagchinguud chini DOX avchisarn shuud ee