Зүрхний эмгэгтэй хүүхдүүдийг Монголд эмчлэх боломжтой боллоо
- 2014-10-16
- Эрүүл мэнд
- 0
Ерөнхий сайдын багцын хоёр тэрбум төгрөгийн хөрөнгөөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зүрхний оношилгоо, эмчилгээний тасагт орчин үеийн өндөр технологи бүхий лабораторийг нээлээ. Өмнө нь хүүхдийн зүрхний эмгэгийн нарийвчилсан оношилгоо, судсан дотуурх хагалгааг зөвхөн гадны эмч нарын баг ирж хийдэг байсан бол энэхүү лаборатори нээгдсэнээр Монголын эмч мэргэжилтнүүд дээрх оношилгоо, эмчилгээг эх орондоо бие даан хийх боломжтой болжээ. Энэхүү лаборатори нь Азид долоо дахь нь болон суурилагдаж байгаа аж.
Зүрхний катетер-ангиографийн лабораторийн тоног төхөөрөмжүүдийг Герман улсын “Siemens” пүүсээс авсан байна. Лабораторийн тоног төхөөрөмжийг суурилуулснаас хойш 11 хүүхдэд эмчилгээ хийсний зургаад нь судсан дотуурх хагалгааг амжилттай хийсэн байна. Хэрэв эдгээр хүүхдүүд гадаадад тус эмчилгээг хийлгэвэл тэрбум төгрөгийн зардал гарах байжээ.

Сэтгэгдэл (0)