Монгол, Вьетнамын эрдэмтэд вакцин туршина
- 2014-10-27
- Эрүүл мэнд
- 0
Монгол, Вьетнамын эрдэмтэд хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах вакцин туршиж, үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Манай улсад анх 1960-аад онд хонины цэцэг өвчин гарсан бөгөөд эрдэмтэд идэвхгүйжүүлсэн вакцин боловсруулснаар өвчний тархалтыг намжааж байсан аж. Энэ өвчнөөр өвчилсөн ямаанаас хонинд халдварладаггүй ч үүсгэгч нь төстэй учир нэг төрлийн вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтойг эрдэмтэд хэлж байна. Ер нь Монгол орны мал сүрэгт тохиолддог ихэнх өвчнөөс уридчилан сэргийлэх, эмчлэх вакцин, эм биобэлдмэлийг Мал эмнэлгийн хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэд олон жилийн судалгааныхаа үр дүнд бий болгож үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Одоогоор зөвхөн шүлхийн вакцинийг гаднаас импортолж байгаа. Гэвч мөнгө үрэх шаардлагагүйгээр дотооддоо үйлдвэрлэх боломж бүрэн бий гэнэ.
С.НЭМЭХ

Сэтгэгдэл (2)
ЗРЧИН (203.91.112.186)
НААД ВАКЦИНАА УИХ-ын ГРШҮҮД, САЙД ДАРГА НАР ДЭЭР ЭХЛЭЭД ТУРШ. НААД ХУЛГАЙЧ НАР ЧИНЬ УТААГААР АМЬСГАЛДАГГҮЙ, ХОНОСОН ХООЛ ИДДЭГГҮЙ .... ТУЛ ДАРХЛАА САЙН БАЙГАА.
(175.211.106.5)
oorsdoo biy daaagaad yum hiij chadahgui zaaval 1tei hamtarna gene zailuul . ariin haalganii maanaguud avaad baihaar uls ingej suirch baigaan. hogjiltei oirnuudiig har shudarga orsolddog uchraas mundag humuus mundag yum hiigeed baina maluudaa