ЭМЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:  

 

ДЭЛХИЙ ДАХИНД:

 

Эбола вируст халдвар, дэлхий дахинд:

 

2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад 13108 хүн өвчилж, 4867 хүн нас барсан. Нийт 546 эрүүл мэндийн ажилтан өвчилснөөс 310 (52%) нь нас барсан бөгөөд 23 тохиолдлоор нэмэгджээ.

 

Мөн Испани улсад зөөвөрлөгдөн бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтлын 83 хүний эрүүл мэндийг 21 хоногийн хугацаанд бүрэн хянасан байна. Гвиней улсад дэгдэлт тогтворжсон бол Либерт өвчин буурах хандлагатай болсныг ДЭМБ-аас мэдээлж байна. Харин Сьерро-Леонд шинэ тохиолдлууд бүртгэгдсээр байна.

 

Эх сурвалж: ДЭМБ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)