Арьсны завсраас нь 20 гаруй амьд өтийг гаргажээ

Хятадын Гуанжөү хотын иргэн, эмч мэргэжилтэй Ма Африкийн орнууд руу зургаан сарын хугацаатай ажлаар яваад ирсэн байна. Гэвч гэртээ ирснээс хоёр долоо хоногийн дараа түүний арьс ихээхэн загатнах болжээ.

Ма хугацаа алдалгүй Шинжэн Наншань эмнэлгийн арьсны эмч нарт хандсан байна. Рентген зургаар түүний арьсны завсар олон тооны өт байгааг тогтоожээ. Эмч мэргэжилтнүүд түүнд хагалгаа хийж, Магийн биед 12 хоног амьдарсан 20 гаруй амьд өтийг гарган авчээ.

Африкийн баруун, төвийн нутагт хөхтөн амьтны арьсны завсар үрээ цацдаг нэг төрлийн шимэгч хорхойн тархалт өндөр байдаг. Энэ нь амьтны түүхий сүү, түүхий мах, бохирдсон хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүн, малын арьсанд нэвтэрдэг аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)