Цусны даралт ихдэлтийн тухай

  Артерийн гипертензи буюу цусны даралт ихдэлт нь манай улсад төдийгүй, дэлхий нийтийн насанд хүрэгчдийн дунд хамгийн их түгээмэл тархсан архаг эмгэг юм. Цусны даралт ихдэлтийн эмчилгээ нь өвчтөн, эмч, сувилагч, бусад эрүүл мэндийн мэргэжилтэн зэрэг олон хүнийг нэг баг болж, хүчин чармайлтаа нэгтгэхийг шаардсан, урт удаан хугацаанд үргэлжлэх, тухайн өвчтөний хувьд насан туршийн үйл явц билээ.

 

Цусны даралтын тухай
Таны зүрх цохилох тоолонд биеийн эд эрхтэн бүрт цус шахагдана. Цусны эргэлт явагдахын тулд тодорхой хэмжээний даралт буюу хүч шаардагддаг. Цусны даралт гэдэг нь зүрхнээс шахагдан урсаж буй цус артерийн (тараагуур) судасны дотор ханыг дарах хүч юм. Иймээс цусны даралтыг эмнэлгийн мэргэжилтнүүд артерийн даралт хэмээн нэрийддэг. Цусны даралт ихдэх үед зүрхнээс шахагдан цусны эргэлтийн системээр эргэлдэж байгаа цусны урсгалаас судасны хананд өгөх ачаалал нь илүү байдаг.

 

Цусны даралт ихдэлт гэж юу вэ?
Цусны урсгалаас судасны хананд, өөрөөр хэлбэл артерийн судасны дотор хананд үзүүлж буй даралт ихсэхийг артерийн гипертензи буюу цусны даралт ихдэлт гэнэ. Цусны даралт ихдэлттэй байна гэдэг нь та сэтгэл санааны хэт их хямралтай гэсэн үг биш боловч сэтгэл зовнил, түгшүүр нь цусны даралтыг ихэсгэхэд хүргэдэг. Цусны даралт ихдэхэд нэн даруй илрэх шинж тэмдэг гэж ихэвчлэн байдаггүй. Тиймээс 18-аас дээш насныхан цэрэгт явах, сургуульд элсэх, эмэгтэйчүүдийн үзлэгт хамрагдах, жирэмсний хяналтад орох, жолооны үнэмлэх авах, ажилд орох зэрэг урьдчилан сэргийлэх үзлэгээр цусны даралтын түвшин хэвийн байсан бол 2-5 жил тутамд, 40-өөс дээш насныхан жилдээ нэг удаа даралтаа заавал хэмжүүлж, хянаж байх шаардлагатай (насанд хүрэгсдийн АГ-ийн Монголын үндэсний удирдамжаас, 2010).
Доорхи хүснэгтэд АД-ын түвшингээр ангилсан байдлыг харуулжээ. Систолын даралт 140 ммМУБ-аас, диастолын даралт 90 ммМУБ-аас их байвал цусны даралт ихдэлт буюу артерийн гипертензи үүссэн хэмээн үзнэ.

 

Цусны даралт ихэдсэнийг хэрхэн мэдэх вэ?
Цорын ганц найдвартай арга бол артерийн даралтаа хэмжих! Гэхдээ гипертензи үүсэх эрсдэл байгааг илтгэх зарим шинж тэмдэг байх бөгөөд ойр ойрхон давтагдаж байгаа бол онцгой анхаарах шаардлагатай. Үүнд:
 толгой өвдөх, эргэх
 нүд “эрээлжлэх”
 нойронд муу болох
 дотор муухайрах
 бөөлжих
 зүрх дэлсэх, өвдөх, амьсгаадах зэрэг болно.

 

Гэр бүлийн эрүүл энхийн төлөө “БОЙРЕР” брэндийн бугуйн цусны даралт хэмжигч аппарат ВС 30-ыг танд санал болгож байна. 

 

Түүний онцлогуудаас дурьдвал:

– Гарын бугуйнд зүүж цусны даралт болон зүрхний цохилтыг хэмждэг бүрэн автомат даралт хэмжигч
– Манжетны тойргийн хэмжээ 13.5-19.5 см
– 3 хүний тус бүр 40 хэмжилтийг санах ойтой
– Цэвэрхэн дэлгэцтэй
– Сүүлийн 3 хэмжилтийн дундаж үзүүлэлтийг харуулдаг
/BC-30/

/”АЗИ ФАРМА” ХХК-ны бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байна./

ХБНГУ-ын “БОЙРЕР” брэндийн албан ёсны дистрибьютор
“АЗИ ФАРМА” ХХК
Холбоо барих утас: 11-331923, 99071665, 91951133

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)