Үг найруулгын алдаагаар дүүрэн ҮЗХ-ийн тогтоол

УИХ-ын чуулганаар  Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулсантай  холбоотойгоор АН  яаран сандран, өдөр шөнө ялгалгүй хуралдсан ҮЗХ-ийн   ээлжит бус хурлаасаа  тогтоол гаргасан. Тэдний яаран гаргасан тогтоол нь АН-ын боловсон хүчний асуудал ямар зэрэгт байгааг илчилсэн хэрэг боллоо хэмээн сошиал медиа орчноор  нэг шуугиан болж байна. Зарим жиргээчид АН дотор   ром тоогоор 43 гэж бичиж чаддаггүй  бичиг үсгийн боловсрол маруухан нөхдүүд цөөнгүй байдаг бололтой хэмээн  шүүмжилж жиргээч ИРГЭН Т.Сайнжаргал АН-ын ҮЗХ-ээс гаргасан  тогтоолын алдааг засжээ. Тэрээр Алдаа -8, Муу дүн авлаа хэмээн бичсэн ажээ. 

 

Эх сурвалж: Өглөө.мн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • Зочин (150.129.142.63)

    2014-11-13

    За за хоёрхон өгүүлбэртэй баримт бичигт ийм олон алдаа гаргаж хүмүүс төр түшнэ гэдэг лөөлөө дөө. Монгол бас ч дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх ёстой биз дээ. Өнөөдөр бичиг үсэгт тайдагдаж байгаа юм шиг байж болохгүй биз дээ.

  • Зочин (150.129.142.63)

    2014-11-13

    Ардчилсан намын Үндсэн дүрмийн .... зүйл, заалтыг үндэслэн, Үндэсний зөвлөлдөх хорооноос ТОГТООХ нь гэж байх ёстой.

  • иргэн (150.129.142.63)

    2014-11-13

    Зассан хүнийг муулах хэрэг алга. Угаасаа тотоолын төслийг бүхэлд өөрчилж найруулах хэрэгтэй учир арааман дээр нь ажиллахад хүнд байна л даа.

  • зочин (150.129.142.63)

    2014-11-13

    Ерөнхий сайдыг ТОДРУУЛАХ гэдэг ч буруу. Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх гэх байлаа. Ямар гэгээнтэн тодруулах гэж байгаа биш. Тэгэхээр алдаа-9

  • Иргэн (183.81.169.35)

    2014-11-12

    Иймэрхүү хүмүүсээр бид удирдуулж байгаа нь харамсалтай. Яаж өөдлөх вэ дээ. Сандал ширээний төлөө хэрүүл тэмцэл. Нам, эрх мэдэл олж авах гэдэг нь бөөн мөнгө харагддаг юм шиг байгаа юм. Түүний төлөө үхэн хатан зүтгээд л, дараа нь хэрэгт ороод л. Ийм л улс төр, төрийн хүмүүс байна даа хөөрхий.

  • уучлаарай (103.9.91.146)

    2014-11-12

    ерөнхий сайдад нэр дэвшүүлэх гэж хэлж ярьж бичих ёстой юм шүү. ерөнхийСАЙДЫГ биш.

  • хоёр үүрэг (103.9.91.146)

    2014-11-12

    зассан нь ч гэж ЗАЙЛУУЛ л юм байна. 1.хутагт хувилгаадын хойд дүр биш юм бол Ерөнхий сайдыг ТОДРУУЛАХ хэрэггүй л дээ. 2.тэгээд ҮЗХ ньЗӨВШӨӨРӨХ биш ҮҮРЭГ өгөх эсвэл болгох, даалгах хэрэгтэй 3. хамгийн гоё нь наад өгүүлбэрээ сайн уншвал а.Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх б. Засгийн газар байгуулах 2 асуудлыг хоёуланг нь бусад намуудтай зөвшилц гэсэн байх юмаа. ерөнхий сайдыг нэр девшүүлэх эрх нь зөвхөн АН-д л байгаа биздээ.

  • Сүрэн (202.180.220.35)

    2014-11-12

    Энд бичсэнийг үүнээс илүү яаж зсах вэ дээ, анхнаас нь тогтоолын төсөл бичвэл өөр хэрэг байх л даа

  • зочин (202.70.44.46)

    2014-11-12

    зассан нь ч гэсэн найруулга муутай л байна шдэ

  • tttttttttt (183.177.101.146)

    2014-11-12

    боловсролд санаа зовдог хүмүүс үүнийг үзээрэй хаяг нь http://read.dorgio.mn/75053.html